Жулиан Ассанж, Челси Мэннинг, Эдвард Сноуден нарыг Нобелийн шагналд нэр дэвшүүлжээ.
Жулиан Ассанж, Челси Мэннинг, Эдвард Сноуден нарыг Нобелийн энх тайвны шагналтан Мейрид Корриган Нобелийн шагналд нэр дэвшүүлжээ.
“Энэ гурван хүнийг Нобелийн энх тайвны шагналд тус бүрт нь нэр дэвшүүлсэн хэдий ч одоогоор хэн нь ч энэ шагнал хүртсэнгүй. Тэднийг хамтад нь нэр дэвшүүлж буйн учир нь энгийн. Тэд эрх баригчдын хууль бус үйлдлийг илчилж, эр зоригийг үлгэрлэн харуулсан. Тэд амь биеэ үл хайхран өөрсдийгөө золиосолсноороо хүний сэтгэл агуу гэдгийг батлан харуулж байна” хэмээн Корригон Нобелийн хороонд илгээсэн захидалдаа дурдав.
Ассанж Их Британийн шоронд хоригдож байгаа бөгөөд түүнийг АНУ-д шилжүүлэн өгөхөөс татгалзсан хэдий ч эрсдэлтэй хэвээр байгааг Корригон сануулжээ.
“Ассанжийг АНУ-д басамжлан доромжилж, түүнтэй зүй бусаар харьцаж, түүнд цаазын ял ч оноож магадгүй байна. Ассанжид мэдээлэл дамжуулсан Челси Мэннинг Америкийн шоронд долоон жил суусан. Тэрбээр Ассанжийн эсрэг мэдүүлэг өгөхөөс татгалзсан учир шоронд хоригдсон билээ. АНУ-ын Тусгай албаны томоохон хэмжээний нууц хөтөлбөрүүдийг дэлгэсэн Сноуденд ОХУ-д орогнох эрх олгосон бөгөөд тэрбээр насаараа хоригдохоос эмээж байгаа учир эх орондоо эргэн ирэх боломжгүй болсон юм” хэмээн Корриган мэдэгдсэн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.