Норвегт коронавирусний вакцин хийлгэснийхээ дараа нас барсан хоёр тохиолдол бүртгэгджээ.
Норвегт коронавирусний вакцин хийлгэснийхээ дараа нас барсан хоёр тохиолдол бүртгэгджээ.
“Вакцин хийлгэснээсээ хойш хэдхэн өдрийн дараа нас барсан тухай хоёр мэдэгдлийг бид нэгдүгээр сарын 5-нд хүлээж авсан” хэмээн Норвегийн эмийн агентлагийн мэдэгдэлд дурдсан байна.
Америкийн “Pfizer”, Германы “BioNTech” компаниудын гарган авсан вакцинаар Норвег иргэдээ 12 дугаар сарын 27-ноос дархлаажуулж эхэлжээ. Осло хотын асрамжийн газрын хүмүүс Норвегт вакцин хийлгэсэн эхний хүмүүс болсон байна.
Одоогоор эрх баригчид нас баралт, вакцин хоорондоо хамааралтай эсэхийг шалгаж байна.
“Нас барсан эдгээр хоёр тохиолдолд вакцинтай холбоотой байсан уу эсвэл вакцин хийлгэсний дараа гэнэт нас барсан нь давхцал байв уу гэдгийг бид судлах ёстой” хэмээн агентлагийн төлөөлөгч мэдэгдсэн байна.
Түүнчлэн эхний ээлжинд эрсдэлийн бүлэг буюу бие сул, архаг хууч, ноцтойөвчтэй хүмүүсийг вакцинжуулж байгааг тэрбээр цохон тэмдэглэжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.