Сүүлийн 24 цагт 41 хүн коронавирусээр халдварлажээ

Сүүлийн 24 цагт 41 хүн коронавирусээр халдварлажээ

ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллийг өгч байна \2021.01.06, 11:00 цаг\

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд хийсэн PCR шинжилгээгээр 41 хүнд коронавирус илэрчээ. 

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны төвийн дарга А.Амбасэлмаа мэдээлэхдээ, "Шинэ халдвар бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэнээс 5 тохиолдол нь ХӨСҮТ-ийн ажилтан байсан бөгөөд бусад нь голомтлон гарсан халдварын ойрын болон дам хавьтлууд байна. Ачтан эмнэлэгтэй холбоотой 16 тохиолдол бүртгэгдлээ. Мөн “Тэнүүн-Огоо” компанийн хоёр, тусгаарлалтад байсан гурав гээд нийт таван жолооч халдвартай гарсан. Батлагдсан тохиолдлын гэр бүлийн хүн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд ажилладаг байсан учир ажилчдыг шинжилгээнд хамруулахад хоёр хүнд коронавирус илэрсэн. БЗД-ийн нэгдсэн эмнэлэгтэй холбоотой дам байдлаар үүссэн халдварын хавьтлуудаас бусад халдвар илэрлээ. Тухайн тохиолдлууд бүгд тусгаарлалтад байсан” гэв.

Өнөөдрийн байдлаар, манай улсад “COVID-19” халдварын тохиолдол 1349 болжээ.  Үүнээс 887 хүн эдгэрээд байгаа бол 451 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм.

.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

МҮОНРТ-ийн Yндэсний зөвлөлийн гишүүн томилох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ 2021-01-06

2020 оны ХАСХОМ-ийг гаргаж, бүртгүүлэх үйл ажиллагаа эхэллээ 2021-01-06

“Ачтан” эмнэлгийн эмч, ажилтан, үйлчлүүлэгчдийг тусгаарлах байр руу шилжүүлжээ 2021-01-06

“Цагдаа”, “Дотоодын цэргийн харуул” мэргэжил олгох сургалтад суралцуулна 2021-01-06

Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 17 цаг 40 минут үргэлжилж түүхэнд тэмдэглэгдэж үлдлээ 2021-01-06

Сүүлийн 24 цагт 41 хүн коронавирусээр халдварлажээ 2021-01-06

Х.Мандахбаяр: Үзэсгэлэнт байгаль, тэмээн соёлоороо дамжуулан Монголоо дэлхийд сурталчилна 2021-01-06

”Ачтан” эмнэлэг болон “Мөнххада” компанид үүссэн голомтын эх үүсвэр тогтоогдоогүй байгаа 2021-01-06

Гаалийн хяналтын бүсээс таван мянга гаруй тонн бодис, бараа чөлөөлжээ 2021-01-06

Хулгайн тээврээр зорчсон иргэд 14 хоног тусгаарлагдаж, 700-900 мянган төгрөг төлнө 2021-01-06

Д.Нарангэрэл: Эмч хүний хувьд хэлэхэд, илүү олон хоногоор хөл хорио тогтоох нь үр дүнтэй гэж бодож байна. 2021-01-06