Гаалийн хяналтын бүсээс таван мянга гаруй тонн бодис, бараа чөлөөлжээ
Улаанбаатар хот дахь гаалийн гүний хяналтын бүсэд 42 аж ахуйн нэгжийн 5140.9 тн бодис, бараа бүтээгдэхүүнийг хяналт шалгалтад хамруулж, хилээс чөлөөлөв.
Улсын хилээр өчигдөр 561 тээврийн хэрэгсэл, 504 жолооч нэвтрэн орж, 558 тээврийн хэрэгсэл, 492 жолооч хилээр гарсныг мэргэжлийн байгууллагууд хянаж шалган, тээврийн хэрэгслийг халдваргүйжүүлжээ. Жолооч нарт халдварын шинж тэмдэг илрээгүй.
Мөн Замын-Үүд боомтоор нэвтэрсэн 279, Сүхбаатар боомтоор нэвтэрсэн 253 галт тэрэг, чингэлгийг халдваргүйжүүлэн ариутгав.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.