Д.Нарангэрэл: Эмч хүний хувьд хэлэхэд, илүү олон хоногоор хөл хорио тогтоох нь үр дүнтэй гэж бодож байна.

Д.Нарангэрэл: Эмч хүний хувьд хэлэхэд, илүү олон хоногоор хөл хорио тогтоох нь үр дүнтэй гэж бодож байна.

Д.Нарангэрэл: Монгол Улс цар тахалтай нүүр тулаад жилийн хугацаа өнгөрлөө. Дэлхий нийтэд халдвараас сэргийлэх гурван үндсэн арга байна. Тодруулбал, нэг нь хөдөлгөөн хязгаарлаж хөл хорио тогтоох. Өвчлөлийн хөдлөл, тархвар судлалын байдлаас хамаарч улс орнууд янз бүрээр хөл хорио тогтоож байна. Зарим улс орон 3-4 сар, зарим нь нэг сар, 5-14 хоног зэрэг хугацаагаар тэг зогсолт хийж байна. Хоёрдугаарт, өвчтэй хүмүүсээ илрүүлэх, тусгаарлах, эмчлэх гэсэн үндсэн арга байна. Гуравдугаарт, нийтээрээ амны хаалт зүүж шинэ амьдралын хэв маягт шилжих. 

Манай улсад тогтоосон хөл хорио 5 хоногийн дараа дуусна. Эмч хүний хувьд хэлэхэд, илүү олон хоногоор хөл хорио тогтоох нь үр дүнтэй гэж бодож байна. Гэхдээ ард нийтийн амьдрал ахуйтай холбогдуулан тодорхой шийдвэр гарах байх. Ийм богино хугацаанд голомтыг хумина гэдэг үнэхээр боломжгүй гэж мэргэжлийн эмч хүний хувьд бодож байгаа. Цаашид төр засгийн шийдвэр, иргэн бүр хамтран ажиллаж, эрүүл мэндийн байгууллагын зөвлөжмийг дагах хэрэгтэй. Зөвхөн төр засгийн шийдвэр, эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаа хүчин мөхөстөнө. Дэлхий дахины туршлага бэлээхэн харуулж байна. Тиймээс төр засаг, хувь хүн бүрийн оролцоотой халдварыг давж гарна гэж дэлхий нийтээр үзэж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Сүүлийн 24 цагт 41 хүн коронавирусээр халдварлажээ 2021-01-06

Х.Мандахбаяр: Үзэсгэлэнт байгаль, тэмээн соёлоороо дамжуулан Монголоо дэлхийд сурталчилна 2021-01-06

”Ачтан” эмнэлэг болон “Мөнххада” компанид үүссэн голомтын эх үүсвэр тогтоогдоогүй байгаа 2021-01-06

Гаалийн хяналтын бүсээс таван мянга гаруй тонн бодис, бараа чөлөөлжээ 2021-01-06

Хулгайн тээврээр зорчсон иргэд 14 хоног тусгаарлагдаж, 700-900 мянган төгрөг төлнө 2021-01-06

Д.Нарангэрэл: Эмч хүний хувьд хэлэхэд, илүү олон хоногоор хөл хорио тогтоох нь үр дүнтэй гэж бодож байна. 2021-01-06

Цахим уулзалт, зөвлөгөөн хоёр дахь өдрөө үргэлжилж байна 2021-01-06

Энэ сарын 11-ний өдрийг хүртэл Улаанбаатар хот руу явах, сум хооронд зорчих хөдөлгөөнийг түр хугацаанд хориглов 2021-01-06

PCR шинжилгээний хөлдсөн оношлуурыг мэргэжлийн хяналтын байгууллага шалгаж байгаа 2021-01-06

Хөл хориог тав хоног сунгаснаар халдварын тохиолдол 100-гаар буурна гэж тооцжээ 2021-01-06

Цахим тоглоомын газар, интернэт кафены үйлчилгээ эрхлэгчдийг нутгийн захиргааны байгууллага хариуцна 2021-01-06