“Twitter” Д.Трампын бичлэг доор лайк дарах, түгээх, сэтгэгдэл бичихийг хориглож байжээ

“Twitter” Д.Трампын бичлэг доор лайк дарах, түгээх, сэтгэгдэл бичихийг хориглож  байжээ

Вашингтонд эсэргүүцэл болсонтой холбоотойгоор “Facebook” компани Д.Трампын нийтэлсэн бичлэгийг устгажээ.

“Энэ бол онцгой нөхцөл байдал учир бид ч шаардлагатай онцгой арга хэмжээнүүдийг авч байна. Бид бүхий л нөхцөл байдлыг харгалзан үзэж, Д.Трампын бичлэг хүчирхийллийг бууруулахаас илүүтэй нэмэгдүүлнэ гэж үзэж байгаа учир үүнийг устгасан” хэмээн  “Facebook”-н дэд ерөнхийлөгч Гай Розен мэдэгдсэн байна.

Өмнө нь “Twitter”-н захиргаа мөн ижил шалтгаанаар эсэргүүцлийн талаарх Д.Трампын бичлэг доор лайк дарах, түгээх, хариу тайлбар бичихийг хоригложээ. Үүний дараа бичлэгийг устгасан байна. Мөн Д.Трампын өөр нэг жиргээг устгажээ. Уг жиргээнд Д.Трамп сонгуулийн дүнг батлахад саад болох алхам хийх зүрх зориг нь дутжээ хэмээн АНУ-ын Дэд ерөнхийлөгч М.Пенсийг буруутгасан байна. 

Сонгуулийн дүнгийн талаар худал мэдэгдэл хийж байна гэж үзсэнтэй холбоотойгоор “YouTube”-ээс мөн бичлэгийг устгажээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Афганистаны Эрүүл мэндийн сайд авлигын хэрэгт холбогдож албан тушаалаас огцорчээ 2021-01-06

Холбооны мөрдөх товчооноос Гадаад Улсын авлигын хэрэг шалгах ажиллагааг өргөжүүлж байна 2021-01-06

Kоронавирусний халдварын улмаас 59 орны нийт 600 гаруй сэтгүүлч хорвоог орхисон 2021-01-06

Токиод өдөрт коронавирусний халдварын 1591 тохиолдол шинээр илэрлээ 2021-01-06

Өнгөрсөн онд тойрог замаас авсан дэлхийн шилдэг 20 зураг 2021-01-06

“Twitter” Д.Трампын бичлэг доор лайк дарах, түгээх, сэтгэгдэл бичихийг хориглож байжээ 2021-01-07

АНУ-ын Үндэсний гвардын 1800 орчим цэргийг Вашингтонд байрлуулахаар төлөвлөж байна 2021-01-07

БНХАУ ДЭМБ-ын мэргэжилтний багийн гишүүдэд виз олгоогүй байна 2021-01-07

Япон улс дахин онц байдал тогтоох эсэх эцсийн шийдвэрийг маргааш гаргана. 2021-01-07

Их Британид өнөөдрийн байдлаар 77 мянга гаруй хүн нас баржээ. 2021-01-07

Вашингтон хотод болсон эсэргүүцлийн ажиллагааны үеэр дөрвөн хүн амиа алдсан 2021-01-07