Холбооны мөрдөх товчооноос Гадаад Улсын авлигын хэрэг шалгах ажиллагааг өргөжүүлж байна

Холбооны мөрдөх товчооноос Гадаад Улсын авлигын хэрэг шалгах ажиллагааг өргөжүүлж байна

АНУ-ын Холбооны мөрдөх товчоо нь өөрийн бүрэлдэхүүнд байдаг Олон улсын авлигатай тэмцэх хэлтсээ байнга өргөжүүлж, үйл ажиллагааг нь эрчимжүүлж байна.

Гадаад улсын нутаг дэвсгэрт монополи, клептократ, авлигын гэмт хэрэгт холбогдсон АНУ-ын хувь хүн, хуулийн этгээдийг  мөрдөн шалгах зорилготой Олон Улсын авлигатай тэмцэх хэлтсийн бүрэлдэхүүнд шинээр гурван тасаг бий болгожээ.

Өнгөрсөн жил Майами хотод шинээр байгуулагдсан Олон Улсын авлигатай тэмцэх тасаг нь АНУ-ын Гадаад авлигын үйл ажиллагааны тухай хууль/U.S. Foreign corrupt practices act/-ийг хэрэгжүүлэх замаар Гадаад Улсын хээл хахуультай хэрхэн үр дүнтэй тэмцэж байгааг харуулж байна. Майами хотын тус тасаг нь нийтэд мэдэгдсэнээр гэмт хэргийн таван үйлдэл мөрдөн шалгасан бөгөөд үүнээс хэд хэд нь 2020 онд өндөр торгуультай тохиролцоонд хүргэсэн байна.

“Холбооны мөрдөх товчоо эдгээр мөрдөн шалгах ажиллагаанд олон жилийн турш оролцсон бөгөөд Гадаад авлигын үйл ажиллагааны тухай хуульд заасан асуудлын хүрээнд илүү чухал, төвлөрсөн үүрэг гүйцэтгэж байгаа гэж дүгнэж байна.” хэмээн олон улсын авлигын хэргээр мэргэшсэн өмгөөлөгч Маттесон Еллис мэдэгджээ. Гадаад авлигын үйл ажиллагааны тухай хуульд зааснаар АНУ-ын хувь хүн, аж ахуйн нэгж нь бизнесийн үйл ажиллагаанд давуу байдал олж авах зорилгоор гадаад улсын төрийн албан хаагчдад бэлэг өгөх болон санал болгохыг хориглодог байна.

Майами хотын Олон Улсын авлигатай тэмцэх тасаг нь Латин Америкийн бүс нутагт илүү төвлөрсан үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Нью-Йорк, Лос Анжелес, Вашингтон хотуудад байрлах тасгуудтай мөн хамтран ажилладаг байна. Майами хотод авлига, мөнгө угаах гэмт бүлэглэлийн үйл ажиллагаа эрс нэмэгдсэн тул тус хотод шинэ тасаг байгуулах зайлшгүй шаардлага тулгарсан талаар Олон Улсын авлигатай тэмцэх хэлтсийн дарга Лесли Бэкшис мэдэгджээ.

“Бид Өмнөд Америк руу тогтмол нислэг үйлддэг байсан бөгөөд Майами хотоор байнга дамжин өнгөрдөг байв. Тухайн үед бид хууль бус орлого ашиглан хөрөнгө худалдаж авах зэрэг гэмт хэргийн мэдээлэл байнга авдаг байсан. Үүнээс улбаалан мөрдөгч бүр Майами хот руу нисэж мөрдөн байцаалт авах шаардлага үргэлж тулгардаг байв. Тиймээс Майами хотын тасгийг байгуулсан бөгөөд 2019 оны 03 дугаар сараас үйл ажиллагаа явуулж эхлээд байна.” гэж Лос Анжелес хотын Олон Улсын авлигатай тэмцэх тасгийн даргаар ажиллаж байсан Лесли Бэкшис мэдээлэв.

Холбооны мөрдөх товчоо тухайн үед Хьюстон хотод байрлах газраас орон нутаг болон Олон Улсын гэмт хэргийг прокурорын багтай хамтран мөрдөн шалгаж байсан туршлагатай мөрдөгчдийг сонгон шалгаруулж Майами хотын Олон Улсын авлигатай тэмцэх тасагт шилжүүлсэн талаар хэлтсийн дарга Лесли Бэкшис хэлэв. Холбооны мөрдөх товчооны Олон Улсын авлигын гэмт хэрэгтэй тэмцэх тасаг нь одоогоор тусгай ажилтан, тагнуулын ажилтан, шинжээч болон шүүхийн нягтлан бодогчдоос бүрдсэн 51 ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байгаа нь 2010 онд Вашингтон хотод ердөө 13 мөрдөгч, 1 шинжээчтэй ажиллаж байсан үетэй харьцуулбал хүчин чадлаа хэд дахин нэмэгдүүлсэн байна.

Майами хотод байрлах тасаг нь Испани, Португал хэл, соёлын өндөр чадамжтай албан хаагчид сонгон шалгаруулж авсан талаар тус тасгийн дарга Рик Симпсон мэдээлэв. Мөнгөн гүйлгээний авлигатай тэмцэх алба нь гадаад улсын засгийн газрууд болон прокурорын байгууллагатай тогтмол хамтран ажилладаг бөгөөд ихэвчлэн хамтарсан мөрдөн шалгах ажиллагаа явуулдаг. Латин Америкийн бүс нутагт Бразил, Колумб, Эквадор улсын хууль сахиулах байгууллагатай тус тасгийн мөрдөгчид нягт хамтран ажилладаг талаар Рик Симпсон мөн хэлэв.

Тусгай зориулалтын тасаг байгуулснаар Холбооны мөрдөх товчоо нь илүү олон гэмт хэрэг шалгаж байна. Олон Улсын авлигатай тэмцэх хэлтэс нь Гадаад авлигын үйл ажиллагааны тухай хуульд заасан гэмт хэргийг мөрдөн шалгах ажиллагааг хариуцан ажилладаг бөгөөд Хууль зүйн яамны прокурортой тогтмол хамтран ажиллаж, гэмт хэрэгт холбогдсон компани болон тэдний хуульчидтай уулзалт зохион байгуулж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа талаар мөн мэдээлэв. 

Өнгөрөгч 9 дүгээр сард Гадаад авлигын үйл ажиллагааны тухай хуулийг зөрчсөн гэм буруугаа хүлээсэн Флорида хотод байрлах асфальт үйлдвэрлэгч “Саржеант Маринь” корпорацийн гэмт хэргийг мөрдөн шалгахад Майами хотод байрлах тасаг мөн туслалцаа үзүүлжээ. Холбооны мөрдөх товчооны мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд Гадаад авлигын үйл ажиллагааны тухай хууль зөрчсөн гэм буруугаа 10 дугаар сард хүлээж, 128 сая ам.долларын торгууль төлөхийг зөвшөөрсөн “Жэй Би Эс Эс Эй” махны сав үйлдвэрлэгч компанийн холбогдох гэмт хэргийг мөн илрүүлсэн байна.

Холбооны мөрдөх товчооны Гадаад авлигын үйл ажиллагааны тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж, болзошгүй зөрчлийг илрүүлэх, мөрдөн шалгах ажиллагааг Олон Улсын авлигын эсрэг хяналтын байгууллагын 11 дүгээр сарын тайланд өндрөөр үнэлж, үндэстэн дамнасан авлигын гэмт хэрэгтэй тэмцэхэд манлайлж буй АНУ-ын үйл ажиллагааг сайшаажээ.

Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын харьяа Олон Улсын бизнесийн үйл ажиллагааны хээл хахуулийн ажлын хэсгийн тайланд Холбооны мөрдөх товчооны Олон Улсын авлигатай тэмцэх тасгийн үйл ажиллагаа өргөжиж, дэлхийн 75 улс оронд байрлах өөрсдийн төлөөлөгчөөр дамжуулан Гадаад авлигын үйл ажиллагааны тухай хуулийг зөрчсөн гэмт хэргийг  илрүүлэх чадварыг онцолжээ.

Цахим орчинд мөрдөн шалгах ажиллагаа явуулах нь одоогоор тус хэлтэст тулгарч буй хамгийн том сорилт болж байгаа талаар тасгийн дарга Симпсон мэдээлжээ. Цар тахлын үед мөрдөгчид зарим тохиолдолд цахимаар ажиллах шаардлагатай тулгарч байгаа бөгөөд гадаад улсад зорчихоо түр зогсоосон тухай хэлтсийн дарга Хатагтай Бэкшис мэдэгдэв.

“Мөрдөгчид цахим видео хурал болон онлайн сервер ашиглан баримт бичиг хүлээн авч, ярилцлага хийж байна. Мэдээж бид хүмүүстэй биечлэн уулзаж мэдээлэл солилцохыг хүсэж байгаа боловч цар тахлын үед ийнхүү ажиллах  боломжгүй байна. Иймээс бид цахим програм ашиглан онлайн хурал хийж байгаа бөгөөд тус бэрхшээлийг даван туулж чадсан.” хэмээн Олон Улсын авлигатай тэмцэх тасгийн дарга Симпонс хэлэв.

Эх сурвалж: Авлигатай Тэмцэх газар

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Туркийн эрдэмтэд коронавирусийг 10 секундийн дотор илрүүлдэг оношлуур бүтээсэн 2021-01-05

Коронавирусний шинэ хувилбар 41 улс орон, нутаг дэвсгэрт бүртгэгджээ 2021-01-06

Норвегт коронавирусний вакцин хийлгэснийхээ дараа нас барсан хоёр тохиолдол бүртгэгджээ. 2021-01-06

Биткойны ханш арилжааны явцад 34.076 мянган ам.долларт хүрч, дээд үзүүлэлтээ шинэчилжээ. 2021-01-06

Афганистаны Эрүүл мэндийн сайд авлигын хэрэгт холбогдож албан тушаалаас огцорчээ 2021-01-06

Холбооны мөрдөх товчооноос Гадаад Улсын авлигын хэрэг шалгах ажиллагааг өргөжүүлж байна 2021-01-06

Kоронавирусний халдварын улмаас 59 орны нийт 600 гаруй сэтгүүлч хорвоог орхисон 2021-01-06

Токиод өдөрт коронавирусний халдварын 1591 тохиолдол шинээр илэрлээ 2021-01-06

Өнгөрсөн онд тойрог замаас авсан дэлхийн шилдэг 20 зураг 2021-01-06

“Twitter” Д.Трампын бичлэг доор лайк дарах, түгээх, сэтгэгдэл бичихийг хориглож байжээ 2021-01-07

АНУ-ын Үндэсний гвардын 1800 орчим цэргийг Вашингтонд байрлуулахаар төлөвлөж байна 2021-01-07