Монакод коронавирусийн анхны тохиолдол бүртгэгдлээ
Монакод коронавирусийн халдварын анхны тохиолдол бүртгэгдсэн талаар “RT” агентлаг мэдээллээ. Өвдсөн хүн нь 50 орчим настай эрэгтэй аж. Түүнийг Францын Ницца хотын эмнэлэгт хүргэжээ. Өвчтөний биеийн байдал хэвийн байгаа гэнэ.
Францад “COVID-19”-ийн халдвар авсан хүний тоо 57 болж нэмэгджээ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага өнөө өглөө /2020.02.29/ коронавирусийн халдвар тархах эрсдэлийг дээд цэгтээ хүрсэн гэж зарласан юм. Өмнө нь эрсдэл Хятад улсад дээд цэгт байсан бол өнөөдөр дэлхий нийтэд аюул маш ойрхон байгааг зарлаад байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.