Дэглэм зөрчсөн малчинг 150.000 төгрөгөөр торголоо

Дэглэм зөрчсөн малчинг 150.000 төгрөгөөр торголоо

Өмнөговь аймгийн Баян-Овоо сумд өчигдөр өглөө /2020.02.28/ Хар заг багийн малчин Ц.С нь өөрийн эзэмшлийн Приус маркийн автомашинаар хөдөлгөөний хязгаарлалтын дэглэм зөрчиж, сумын төв рүү орж иржээ. Түүний үйлдэлд Монгол Улсын Зөрчлийн тухай хуулиар 150 мянган төгрөгөөр арга хэмжээ авч, хариуцлага тооцсон талаар Өмнөговь аймгийн Цагдаагийн газраас мэдээллээ.

Иргэд, жолооч та бүхэн төр засгийнхаа шийдвэрийг хүндэтгэж, иргэний үүргээ ухамсартайгаар биелүүлэн, төрийн алба хаагчдад хүндрэл учруулахгүй байхыг анхааруулж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.