Шинзо Абэ: COVID-19-ийг зогсооход шийдвэрлэх 2 долоо хоног эхэлнэ
Шинэ төрлийн коронавирусийн халдвар хурдтай тархаж байгаатай холбогдуулан, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлан, Засгийн газраас авч байгаа арга хэмжээний талаар танилцуулж, ард түмнийг хамтран ажиллахыг уриаллаа.
Японд одоогийн байдлаар коронавирусийн халдвар 945 бүртгэгдсэний 705 нь Diamond Princess хөлөг онгоцны зорчигч, багийн гишүүд байгаа. 11 хүн амь насаа алдаж, 50 хүн сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байна. Сүүлийн хэд хоногт Хоккайдод халдварын тохиолдол эрчтэй нэмэгдсэн тул Хоккайдод Онц байдал зарлаад байна. Засгийн газраас гуравдугаар сарын 2-ноос эхлэн, Японы бүх бага, дунд, ахлах сургуулийг хаах шийдвэр гаргасныг эсэргүүцэж байгаа хот, тосгон их байгаа.
Энэ үед Ерөнхий сайд ард түмэндээ хандан “Засгийн газар дангаараа ажиллаад энэ аюулыг давж чадахгүй. Иргэн та бүхний хамтын ажиллагаа, ухамсар шаардлагатай байна. Засгийн газрын шийдвэрийг ойлгон хүлээн авна уу. Коронавирусийн эсрэг тэмцлийн шийдвэрлэх 2 долоо хоног эхлэх гэж байна” гэж уриалсан юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.