Шалган нэвтрүүлэх хяналтын цэгээр өчигдөр 5,514 тээврийн хэрэгсэл нэвтрэв.
Улсын хэмжээнд дотоодын авто тээврийн шалган нэвтрүүлэх хяналтын цэгээр өчигдөр 5,514 тээврийн хэрэгсэл нэвтрэв.
Энэ үеийн халдваргүйтгэлийг 298 улсын байцаагч хянаж, 11,245 (шинжилгээ өгсөн 4,793) иргэнд зөвлөгөө өгчээ.
Улсын хилээр энэ хугацаанд 971 тээврийн хэрэгсэл, 919 жолооч нэвтрэн орж, 944 тээврийн хэрэгсэл, 1183 жолооч гарахад жолооч нарт халдварын шинж тэмдэг илрээгүй.
УОК-ын шийдвэрээр Монгол Улсад ажиллах хугацаа нь дууссан БНХАУ-ын иргэдийг Замын-Үүд боомтоор нутаг буцаах үед мэргэжлийн байгууллагууд халдвар хамгааллийг дэглэм мөрдүүлжээ.
Замын-Үүд боомтоор нэвтэрсэн 246, Сүхбаатар боомтоор нэвтэрсэн 263 галт тэрэг, чингэлгийг ариутган халдваргүйжүүлэв. Мөн Улаанбаатар хот дахь гүний хяналтын бүсэд 55 аж ахуйн нэгжийн 1633.9 тн бодис, бараа бүтээгдэхүүнийг хянаж шалган, хилээс чөлөөллөө.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.