2021 оны анхны барилдаан Хацү башёд аваргууд барилдахгүй

2021 оны анхны барилдаан Хацү башёд аваргууд барилдахгүй

Японы мэргэжлийн сүмо бөхийн 2021 оны анхны барилдаан Хацү башёд 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал, 71 дэх Их аварга Какүрюү М.Ананд нар барилдахгүй өнжихөөр болжээ.

Хакүхо аваргын хувьд коронавирусний шинжилгээний хариу нь эерэг гарсан учраас энэ удаа өнжиж байгаа бол Какүрюү аварга бэртэл гэмтэл нь эдгээгүй гэнэ.

Нэгдүгээр сарын 10-нд буюу маргааш эхлэх башёгийн Макүүчи зиндаанд Озэки Такакейшо, Асанояама, Шодай нарын зэрэг сүмоч тэргүүлж барилдах аж.

Энэ өдрийн барилдаанд Сэкиваке Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Котошохо /М-3/, Тамаваши Б.Мөнх-Оргил /М-4/, Точиношин /М-4/, Кирибаяама Б.Лхагвасүрэн /М-8/, Токушёорюү /М-8/-тэй, Ичиножёо А.Ичинноров /М-12/, Тэрүцүёоши /М-12/-той, Хошёорюү С.Бямбасүрэн /М-14/, Ютакаяама /М-15/-тай тус тус барилдана.

Мөн Чёошома Г.Мөнхсайхан тэргүүтэй Коконоэ дэвжээний дөрвөн бөхийн шинжилгээний хариу эерэг гарсан тул энэ удаа барилдахгүйгээр болжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Уурхайчдын ээлж солих ажиллагааг тодорхой бус хугацаагаар хойшлууллаа 2021-01-09

Н.Номтойбаярыг шүүх хурал нэгдүгээр сарын 22-ны өдөр хүртэл хойшлуулахаар шийдвэрлэв. 2021-01-09

Хальтиргаатай замд 15 тн бодис, давс цацав 2021-01-09

Монголын зохиолчдын эвлэлийн түүхт 91 жилийн ойн өдөр тохиож байна 2021-01-09

13773 хүнд шинжилгээ хийхэд 13 хүнээс коронавирус илэрлээ 2021-01-09

2021 оны анхны барилдаан Хацү башёд аваргууд барилдахгүй 2021-01-09

Монгол тэмээний гайхамшгийг “Gobi challenge-2020” аялал харуулна 2021-01-09

Өвөлжилт хүндэрсэн сумдын малчдад олгох тэжээлийн тусламжийн цуваа очижээ 2021-01-09

1-р сарын 11-нд бүх нийтийн бэлэн байдлын зэрэглэлийг бууруулах нь зүйтэй гэж үзлээ. 2021-01-09

Замын хөдөлгөөнд оролцохдоо ажлын үнэмлэхтэй зорчихыг НОК-оос анхааруулж байна. 2021-01-09

Шалган нэвтрүүлэх хяналтын цэгээр өчигдөр 5,514 тээврийн хэрэгсэл нэвтрэв. 2021-01-09