КОВИД-19 | Хятадаас бусад улсын 6000 гаруй хүн халдвар авлаа

КОВИД-19 | Хятадаас бусад улсын 6000 гаруй хүн халдвар авлаа

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр, сүүлийн нэг хоногийн дотор Хятад улсын нутаг дэвсгэрээс гадна 1.3 мянган коронавирусийн халдварын шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт 53 улс оронд 6009 хүн халдвар авснаас 86 нь нас баржээ.
Коронавирус Мексик, Ирланд, Сан Марино, Люксембург зэрэг улсад халдварын анхны тохиолдлууд илэрчээ.

Дэлхийн дахинд халдварын нийт 86529 тохиолдол бүртгэгдсэнээс эх газрын Хятад улсад 79824,  БНСУ-д 3526 \нас барсан 17\, Италид 1128 \нас барсан 29\, Иранд 593 \43\, “Diamond Princess” усан онгоц 705 \нас барсан \, Япон 242 \нас барсан 5\, Сингапурт 102, Францад 100 \нас барсан 2\, Хонконгт 95 \нас барсан 2\, АНУ-д 62 \нас барсан 1\ бүртгэгдээд байна.

-Турк улс Итали, Өмнөд Солонгос, Ирак уруу хийх иргэний агаарын тээврийн бүх нислэгийг түр зогсоожээ. Үүнээс өмнө тус улс Хятад, Иран улс руу хийх нислэгүүдийг түр зогсоосон юм.

-АНУ-ын Вашингтон мужид шинэ төрлийн коронавирусийн халдварын улмаас нас барсан анхны тохиолдол бүртгэгджээ. КОВИД-19 вирусийн халдварын тархалттай холбогдуулан тус мужийн амбан захирагч Жей Инсли тус мужийн нутаг дэвсгэрт онц байдал зарлажээ.

-Австрали улсад мөн энэ халдварын улмаас нас барсан анхны тохиолдол бүртгэгдлээ. Японы Ёкохама хотын боомтод карантинд ороод байсан “Diamond Princess” усан онгоцны зорчигч 78 настай, Австралийн иргэн халдварын улмаас нас баржээ. Тэрээр эхнэрийн хамт Перт хотын эмнэлэгт тусгарлаган эмчлүүлж байсан байна. Австрали улсад нийт 25 халдвар авсан тохиолдол бүртгэгдээд байна.

-Ираны парламентын таван гишүүн шинэ төрлийн коронавирусийн халдвар авчээ. Коронавирусийн шинжилгээнд 100 хууль тогтоогч хамрагдаад байгаа бөгөөд бусад гишүүд мөн шинжилгээ өгөх аж.

-Францын Парис хотын 20-р тойргийн Тенон эмнэлгийн гурван туслах ажилтан шинэ төрлийн кооронавирусийн халдвар авсан нь батлагджээ. Энэ эмнэлэгт коронавирусийн халдвар нь маш хүнд хэлбэрээр илэрч буй нэг өвчтөн сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байгаа гэнэ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.