АНУ-д коронавирусын улмаас нас барсан АНХНЫ ТОХИОЛДОЛ бүртгэгдлээ

АНУ-д коронавирусын улмаас нас барсан АНХНЫ ТОХИОЛДОЛ бүртгэгдлээ

АНУ-д коронавирусийн халдвараар өвчилсөн тохиолдол нийт 62 болоод байна.

Тус улсын Вашингтон мужид шинэ төрлийн коронавирусийн халдварын улмаас нас барсан анхны тохиолдол бүртгэгджээ. Нас барсан иргэн 50 настай эрэгтэй хүн байсан бөгөөд КОВИД-19 вирусийн халдварын тархалттай холбогдуулан тус мужийн амбан захирагч Жей Инсли тус мужийн нутаг дэвсгэрт онц байдал зарлаад байна.

Дэлхийн дахинд халдварын нийт 86529 тохиолдол бүртгэгдсэнээс эх газрын Хятад улсад 79824,  БНСУ-д 3526 \нас барсан 17\, Италид 1128 \нас барсан 29\, Иранд 593 \43\, “Diamond Princess” усан онгоц 705 \нас барсан \, Япон 242 \нас барсан 5\, Сингапурт 102, Францад 100 \нас барсан 2\, Хонконгт 95 \нас барсан 2\, АНУ-д 62 \нас барсан 1\ бүртгэгдээд байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.