БНСУ-д коронавирусийн халдвар авсан хүний тоо 3526 болж өсжээ

БНСУ-д коронавирусийн халдвар авсан хүний тоо 3526 болж өсжээ

БНСУ-д КОВИД-2019 коронавирусийн халдварын шинэ тохиолдол нэг хоногийн дотор 376-аар нэмэгдэж, нийт 3526 тохиолдол бүртгэгджээ.

Үүнээс өмнө Өмнөд Солонгос халдварт өвчний аюулын зэрэглэлийг дээд түвшинд хүргэж, ард иргэдийг гэрээсээ гарахгүй байхыг зөвлөсөн.

БНСУ-ын эрүүл мэндийн яамны мэдээллээр, ням гарагийн 09.00 цагийн байдлаар, Дэгү хотод 333, Умард Кёнсан мужид 26 шинэ тохиолдол бүртгэгдсэн бол халдварын улмаас 17 хүн нас барж, 30 өвчтөн эдгэрч, эмнэлгээс гарчээ. Үүнээс гадна, 32422 хүний шинжилгээний хариуг хүлээж байна.

Хамгийн сүүлийн мэдээллээр, коронавирусийн халдвар авсан хүний тоо Сөүл хотод 82, Дэгүд 2569, Умард Кёнсан мужид 514, Пусанд 81, Кёнгидо мужид 84 хүрээд байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.