БАЯНГОЛ: 4-р хорооны 1-15, 16, 17, 21, 43, 47 тоот байруудад хязгаарлалт тогтоожээ
Баянгол дүүргийн 4-р хорооны 17 байрнаас тандалт, илрүүлгийн шинжилгээ авна гэж Баянгол дүүргийн Шуурхай штабаас мэдээллээ. Нэгдүгээр сарын 14, 15-ны өдрүүдэд тус хорооны 1-15, 16, 17, 21, 43, 47 тоот байрны оршин суугчдаас тандалт, илрүүлгийн PCR шинжилгээ авах юм байна.
Тухайн байруудад Дүүргийн онцгой комиссоос хязгаарлалтын хэсэгчилсэн дэглэм тогтоожээ. 4 дүгээр хорооны бусад байршилд хязгаарлалтын дэглэм үйлчлэхгүй. Дээрх байршилд үйл ажиллагаа явуулдаг хүнсний дэлгүүр, эмийн сан, эмнэлгийн үйлчилгээ хэвийн явагдана гэв.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.