Баянгол дүүрэгт өнөөдөр зөвхөн 13-р сургууль дээр 09-18 цагийн хооронд шинжилгээ авна
Баянгол дүүрэгт өнөөдөр /2021.01.14/ зөвхөн 13-р сургууль дээр 09:00-18:00 цагийн хооронд шинжилгээ авна.
Өнөөдрөөс эхлэн харъяалал харгалзахгүй, зөвхөн шинжилгээний цаг авсан иргэдэд үйлчилнэ.
Тиймээс шинжилгээнд хамрагдах хүсэлтэй иргэд eruul.gerege.mn цахим хуудсанд нэвтэрч, регистрийн_дугаараа бүртгүүлэн шинжилгээ өгөх цаг болон төвийн байршлын талаарх мэдээллийг авах, мөн шинжилгээний хариугаа харах бүрэн боломжтой юм.
Нийслэлийн Баянгол дүүргийн 4-р хорооны сонгогдсон байршилд хязгаарлалтын хэсэгчлэн дэглэм тогтоож, 2021 оны 01-р сарын 14, 15-ны өдрүүдэд тандалт, илрүүлгийн шинжилгээний ажил үргэлжилж байна. Энэ хугацаанд явуулын 27 баг, 200 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж, 4-р хорооны 1-17 байруудын оршин суугч бүрээс PCR шинжилгээ авах юм.
Үүнээс явуулын 17 баг дээрх байруудаас бусад байршил дахь орон сууцнуудаас түүвэрчлэн шинжилгээ авах бөгөөд тус байршилд хязгаарлалтын хэсэгчилсэн дэглэм үйлчлэхгүй юм.
Дөрөвдүгээр хорооны сонгогдсон байршилд хүнсний дэлгүүрүүд, “ЭНТО” эмийн сан, эмнэлгийн үйлчилгээ хэвийн явагдана. Тандалт, илрүүлгийн шинжилгээний хариу бүрэн гарснаар хязгаарлалтын хэсэгчилсэн дэглэмийг цуцлах юм.
Иймд, оршин суугч та бүхэн шинжилгээндээ идэвхтэй хамрагдаж, иргэний үүргээ биелүүлэхийг уриалж байна.
Зөвхөн улаанаар тэмдэглэсэн хэсэгт хязгаарлалтын хэсэгчилсэн дэглэм үйлчилнэ.
Эх сурвалж: БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ОНЦГОЙ КОМИСС
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.