“Доха-Мастерс 2021” тэмцээнд оролцсон Монголын шигшээ баг маргааш эх орондоо ирнэ

“Доха-Мастерс 2021” тэмцээнд оролцсон Монголын шигшээ баг маргааш эх орондоо ирнэ

Катар улсын Доха хотноо энэ сарын 11-14-нд зохион байгуулсан “Доха-Мастерс 2021” тэмцээнд оролцсон Монголын шигшээ баг /16 жүдоч/ нэг хүрэл медаль, 5 дугаар байр нэг, 7 дугаар байрыг 2 тамирчин хүртсэн амжилтаар багийн дүнгээр 169 орноос 13 дугаар байрт шалгарлаа.  
Энэ жилийн анхны олимпын оноо олгох Дэлхийн Мастерс тэмцээнээс эмэгтэйчүүдийн 48 кг жинд гавьяат тамирчин М.Уранцэцэг хүрэл медаль хүртэж шилдэг жүдоч гэдгээ дахин баталлаа.

Тэрбээр өөрийн жингийн тэргүүлэгч бөх Украины жүдоч, дэлхийн хошой аварга Дарья Белодедид цэвэр ялагдаад дагах барилдаанд Аргентины олимпын аварга Паретог ялсан юм. Улмаар хүрэл медалийн төлөө Францын Меланье Клементетэй барилдан, гарт өчих мэхээр цэвэр яллаа. Тэд хоорондоо 4 барилдаж, тус бүр 2 ялаад байсан бол М.Уранцэцэг нэгээр илүү боллоо. Тэрбээр Мастерс тэмцээнээс нэг алт, 2 хүрэл медальтай болж байна.

Монголын жүдочдоос эрэгтэйчүүдийн 66 кг-д ОУХМ Г.Хэрлэн V байр, Ё.Басхүү VII байр, 90 кг-д Г.Алтанабагана VII байрт тус тус шалгарсан амжилт үзүүлэв. “Доха-Мастерс 2021” тэмцээнд оролцсон үндэсний шигшээ багуудаас Франц улс 5 алт, 1 мөнгө, 1 хүрэл, V байр 2, VII байрт 3 тамирчин шалгарсан амжилтаар тэргүүлсэн.  БНСУ-ын баг тамирчид 2 алтан медаль, V байр, VII байрт тус бүр 2 тамирчин шалгарсан амжилтаар 2 дугаар байрт шалгарсан бол Японы шигшээ 2 алт, 5 мөнгөн медалтай 3 дугаар байр эзэллээ.

Олимпын оноо олгох “Доха Мастерс 2021” тэмцээнд Монгол жүдо бөхийн холбооны үндэсний шигшээ багийн тамирчдыг оролцуулах асуудалд зөвшөөрөл олгож, чин сэтгэлээсээ тусалж дэмжсэн Засгийн газрын тохируулагч агентлаг, Биеийн тамир спортын улсын хороо, Монголын үндэсний олимпын хороо, Хүннү Эйр компани, ОБЕГ, НОК, ЭМЯ, НЭМГ-ын хамт олонд МЖБХ болон баг тамирчдаас талархал илэрхийлж байна.

Шигшээ багийн тамирчид ХӨСҮТ-ийн зааварчилгааны дагуу “Ковид-19”-ын PCR шинжилгээг 2 удаа өгөөд "Хүннү Эйр" компанийн шууд нислэгээр нэгдүгээр сарын 8-нд Катар улсад очиж тэмцээнд оролцсон бөгөөд маргааш эх орондоо хүрэлцэн ирнэ.

Тэд УОК-ын зааварчилгааны дагуу 14 хоногийн тусгаарлалт, 7 хоногийн гэрийн тусгарлалтанд байсны дараа олон улсын "Найрамдал" зусланд гарсан шигшээ багийн тамирчидтай нийлж үндэсний шигшээ багийн нэгдсэн бэлтгэлд хамрагдах юм байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БАЯНГОЛ: 4-р хорооны 1-15, 16, 17, 21, 43, 47 тоот байруудад хязгаарлалт тогтоожээ 2021-01-14

ХЗБХ: Шүүхийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив 2021-01-14

Санхүүгийн зохицуулах хороо 22 асуудал хэлэлцэн, шийдвэрлэжээ 2021-01-14

Баянгол дүүрэгт өнөөдөр зөвхөн 13-р сургууль дээр 09-18 цагийн хооронд шинжилгээ авна 2021-01-14

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Танд ийм мессеж, и-мэйл ирсэн юм биш биз? 2021-01-14

“Доха-Мастерс 2021” тэмцээнд оролцсон Монголын шигшээ баг маргааш эх орондоо ирнэ 2021-01-14

PCR шинжилгээнд хамрагдах иргэд өнөөдрөөс цахимаар цаг авна 2021-01-14

Анхан шатны шүүхийн шүүгчээр томилуулах шүүгчдийн нэрсийг Ерөнхийлөгчид өргөн барив 2021-01-14

PCR шинжилгээгээр 10 хүнд коронавирус илэрчээ. 2021-01-14

Халдвартай хүний ойрын хавьтал гэж үзсэн хүмүүсийг ажиглан тусгаарлах байранд тусгаарладаг. 2021-01-14

Завхан аймгийн Отгон суманд -49,6 хэм хүйтэрчээ 2021-01-14