БНСУ-аас 6200 иргэн Монголд ирэхээр билет захиалжээ

Улсын Онцгой комиссын хоёрдугаар сарын 26-ны хуралдаанаар Монгол Улс, БНСУ хоорондын хоёр талын хуваарьт нислэгийг гуравдугаар сарын 11 хүртэл түр зогсоох шийдвэр гарсан билээ.
Энэ дагуу хоёрдугаар сарын 27-ноос БНСУ-аас ирэх болон очих нэг ч нислэг үйлдэгдэхгүй байгаа. Гэвч БНСУ-аас дотоод, гадаадын нийт 6200 иргэн Монголд ирэх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Тэд гуравдугаар сарын 11-нд нислэг нээхээр Улаанбаатарт ирэхээр “МИАТ” “Корейн эйр”, “Азиана Эйрлайнс” “Эйр Пусан” гэсэн дөрвөн авиа компанид нислэг захиалсан байна.
БНСУ-д вирусын халдварын тархалт намжаагүй, эрсдэл өндөр байгаа учир нөхцөл байдлыг харгалзан үзэж, нислэг нээх хугацааг 3 дугаар сарын 11-нээс цааш сунгах эсэх асуудлыг яг одоо Улсын онцгой комисс хэлэлцэж байгаа юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.