Газар хөдөлсний улмаас Хөвсгөл нуурын мөс зарим газраа цуурчээ

Газар хөдөлсний улмаас Хөвсгөл нуурын мөс зарим газраа цуурчээ

Хөвсгөл нуурын орчимд удаа дараа газар хөдөлж, нуурын мөс зарим газраа цуурсан тул зам товчилж, хугацаа хэмнэн мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа.

Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргаа Хөвсгөл нуурын баруун зүүн чиглэлд эргүүл, хяналт шалгалтын  хийв.

Хөвсгөл нуурын баруун эрэг Хатгал тосгоноос 80 км, Ханх сумаас 160 орчим км-т Жиглэгийн амнаас Модон хүй арлын ойролцоо дрон нисгэн Хөвсгөл нуурын мөсний хагарал, нөхцөл байдлын зураглал хийхэд баруун эрэг дагуудаа мөс шахагджээ. Мөсний зузаан 80-85 см.

Зүүн эрэг Загастай хүртэл ажиглалт хяналт хийхэд Алагцарын голын амны хэсгээр мөсөнд цууралт их үүсэж, цууралтын зузаан 20-40 см байна. Бусад хэсгээр хагарч хөлдсөний улмаас "орзон" ихтэй байгаа аж.

Эгийн голын гүүрний дээд хэсгээр газар хөдлөлтөөс үүдэн их хэмжээний ус түрж халиа үүсэн хөлдөж, гүүр талруу их хэмжээний мөс түрэгджээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

PCR шинжилгээгээр 10 хүнд коронавирус илэрчээ. 2021-01-14

Халдвартай хүний ойрын хавьтал гэж үзсэн хүмүүсийг ажиглан тусгаарлах байранд тусгаарладаг. 2021-01-14

Завхан аймгийн Отгон суманд -49,6 хэм хүйтэрчээ 2021-01-14

COVID-19 халдварлаад эдгэрсэн хүмүүс генетикийн онцлогоос хамаарч эмнэл зүйн хам шинж илэрч байна 2021-01-14

Н.Лхагвасайхан: Өндөржүүлсэн бэлэн байдлын үед олныг хамарсан үйл ажиллагаа, жагсаал цуглаан хийхийг хориглосон. 2021-01-14

Газар хөдөлсний улмаас Хөвсгөл нуурын мөс зарим газраа цуурчээ 2021-01-14

Тусгай үүргийн онгоцоор шигшээ багийн тамирчид эх орондоо ирлээ 2021-01-14

Зах, бөөний төвүүдэд НӨАТ-ын баримт олгож буй байдалд хяналт хийж байна 2021-01-14

С.Эрдэнэ: Ц.Туваан нарын өөрчилсөн дүрмийг бүртгэхээс татгалзлаа 2021-01-14

Нийтийн албанд томилогдох 145 этгээдийн урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэв 2021-01-14

Хязгаарлалт тогтоосон хороодын иргэдийг 48 цагийн хугацаанд шинжилгээнд бүрэн хамруулна 2021-01-14