COVID-19 халдварлаад эдгэрсэн хүмүүс генетикийн онцлогоос хамаарч эмнэл зүйн хам шинж илэрч байна

COVID-19 халдварлаад эдгэрсэн хүмүүс генетикийн онцлогоос хамаарч эмнэл зүйн хам шинж илэрч байна

БНХАУ-ын Ухань хотод COVID-19 халдвар аваад эдгэрсэн 1700 иргэнийг судалгаанд хамруулахад, генетикийн онцлогоос хамаарч зарим хүнд эдгэрснээс хойш зургаан сарын дотор тодорхой эмнэл зүйн хам шинж илэрч зовуурилж байсныг тогтоожээ. 

Энэ талаар ЭМЯ-ны өнөөдрийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр тус яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл сэтгүүлчийн асуултад хариулах үеэрээ мэдээлсэн юм. Тэрбээр, "Эдгэрсэн иргэдэд зургаан сарын дотор үс унах, ядрах, булчин сулрах, нойр муудах, зүрх дэлсэх зэрэг шинж тэмдэг илэрсэн. Гэхдээ энэ нь COVID-19 халдварын шинж тэмдэг биш, хүн бүрт толгой дараалан илрэхгүй байгаа. Хүний нас, аль зэрэг хүнд өвдсөн зэргээс шалтгаална. Хөнгөн өвдсөн бол ийм шинж тэмдэг илрэх нь бага. Тухайлбал, 60-аас дээш насныханд мартаж, санах, ой санамж алдагдах зэрэг шинж давамгайлж байна. Харин 30-45 насны эмэгтэйчүүдийн хувьд, гормоны өөрчлөлт орж, үс унах, хумс хугарах, сэтгэл санаа тогтворгүй байх зэрэг шинж илэрч байгаа. Хүний генетикийн онцлогтой холбоотой энэ шинж тэмдэгүүд өөр өөрөө илэрч байгаа бөгөөд цаашид хэдий хугацаанд үргэлжлэхийг эрдэмтэд судалж байна" хэмээв.  

Залуу хүмүүст зүрх судас, бөөр, уушиг зэрэг эрхтэнд хууч өвчний үлдэц ажиглагдаж байгаа аж. Энэ нь эмчийн хяналтад эмчлэгдэх боломжтой ч цаашид хэдий хугацаанд үргэлжлэхийг нарийвчлан судалж байгаа юм. Дээрх шинж тэмдэг нь одоогоор зургаан сарын дотор илэрсэн байгаа бөгөөд, эмнэлүйн эмч нарын зөвлөгөөг авч, эмчилгээ, сэтгэл засал хийлгэвэл амархан эдгэж байгааг судалгаанд тэмдэглэжээ. 

Иймд COVID-19 халдвар авахгүйн тулд эрүүл мэндийн байгууллагаас өгч байгаа зөвлөгөөг ягштал мөрдөх, шинжилгээнд тогтмол хамрагдахыг уриаллаа. Халдварыг эрт үед илрүүлснээр хөнгөн өвдөх нөхцөл бүрдэнэ гэдгийг мэдээлийн үеэр тодотгов.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

PCR шинжилгээнд хамрагдах иргэд өнөөдрөөс цахимаар цаг авна 2021-01-14

Анхан шатны шүүхийн шүүгчээр томилуулах шүүгчдийн нэрсийг Ерөнхийлөгчид өргөн барив 2021-01-14

PCR шинжилгээгээр 10 хүнд коронавирус илэрчээ. 2021-01-14

Халдвартай хүний ойрын хавьтал гэж үзсэн хүмүүсийг ажиглан тусгаарлах байранд тусгаарладаг. 2021-01-14

Завхан аймгийн Отгон суманд -49,6 хэм хүйтэрчээ 2021-01-14

COVID-19 халдварлаад эдгэрсэн хүмүүс генетикийн онцлогоос хамаарч эмнэл зүйн хам шинж илэрч байна 2021-01-14

Н.Лхагвасайхан: Өндөржүүлсэн бэлэн байдлын үед олныг хамарсан үйл ажиллагаа, жагсаал цуглаан хийхийг хориглосон. 2021-01-14

Газар хөдөлсний улмаас Хөвсгөл нуурын мөс зарим газраа цуурчээ 2021-01-14

Тусгай үүргийн онгоцоор шигшээ багийн тамирчид эх орондоо ирлээ 2021-01-14

Зах, бөөний төвүүдэд НӨАТ-ын баримт олгож буй байдалд хяналт хийж байна 2021-01-14

С.Эрдэнэ: Ц.Туваан нарын өөрчилсөн дүрмийг бүртгэхээс татгалзлаа 2021-01-14