С.Эрдэнэ: Ц.Туваан нарын өөрчилсөн дүрмийг бүртгэхээс татгалзлаа

С.Эрдэнэ: Ц.Туваан нарын өөрчилсөн дүрмийг бүртгэхээс татгалзлаа

АН-ын дарга С.Эрдэнэ Улсын дээд шүүхийн шийдвэртэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.

Дээд шүүхээс Ц.Туваан нарын боловсруулсан дүрмийн өөрчлөлтийг бүртгэхээс татгалзах шийдвэр гаргажээ. Ингэснээр Х дугаар их хурлаар хэлэлцэж баталсан дүрмийн өөрчлөлт хүчингүй болсон байна.

АН-ын дарга С.Эрдэнэ:

АН-ын Үндсэн дүрмийн өөрчлөлтийг хүчингүй болгох хүсэлт хүргүүлсэн. Ингэхэд хоёр шийдвэр гарсан. АН-ын Х дугаар их хурлаар баталсан дүрмийн өөрчлөлтийг бүртгэх эсэх асуудлыг хэлэлцээд бүртгэх боломжгүй гэж шийдсэн. Хоёрдугаарт, УДШ ийн цахим бүртгэлийн санд байгаа Ц.Тувааныг цахим мэдээллийн сангаас хасч миний нэрийг мэдээллийн санд оруулж өгөхийг хүссэн. Ингэхэд Ц.Тувааныг бүртгэлээс хассан. Харин миний нэрийг цахим бүртгэлд оруулахаас татгалзсан. Учир нь дараагийн даргыг сонгох асуудал шийдэгдэх учир дээд шүүх хангах боломжгүй гэдэг чиглэл өгсөн. Энэ асуудлаа Улс төрийн намын тухай хуулиар шийдэх чиглэл өгсөн. Гуравдугаарт, С.Эрдэнийг АН-ын даргаар бүртгэсэн бүртгэл хэвээр үлдсэн. Сая нэгдүгээр сарын 10-нд хуралдсан ҮБХ-ны хурлын шийдвэр хэвээр байгаа. Өөрөөр хэлбэл цаашид бүх хурал цахим болон онлайн хэлбэрээр явагдана. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

COVID-19 халдварлаад эдгэрсэн хүмүүс генетикийн онцлогоос хамаарч эмнэл зүйн хам шинж илэрч байна 2021-01-14

Н.Лхагвасайхан: Өндөржүүлсэн бэлэн байдлын үед олныг хамарсан үйл ажиллагаа, жагсаал цуглаан хийхийг хориглосон. 2021-01-14

Газар хөдөлсний улмаас Хөвсгөл нуурын мөс зарим газраа цуурчээ 2021-01-14

Тусгай үүргийн онгоцоор шигшээ багийн тамирчид эх орондоо ирлээ 2021-01-14

Зах, бөөний төвүүдэд НӨАТ-ын баримт олгож буй байдалд хяналт хийж байна 2021-01-14

С.Эрдэнэ: Ц.Туваан нарын өөрчилсөн дүрмийг бүртгэхээс татгалзлаа 2021-01-14

Нийтийн албанд томилогдох 145 этгээдийн урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэв 2021-01-14

Хязгаарлалт тогтоосон хороодын иргэдийг 48 цагийн хугацаанд шинжилгээнд бүрэн хамруулна 2021-01-14

Улаанбаатарт өдөртөө 18-20 хэм хүйтэн байна. 2021-01-15

ДОРНЫН ЗУРХАЙ: Гэрээ хэлцэл байгуулахад сайн хэмээжээ 2021-01-15

ӨРНИЙН ЗУРХАЙ: Үхрийнхний амжилттай өдөр 2021-01-15