Биткоины ханш дахин өсч 39.436 ам.долларт хүрэв
Цахим мөнгө хэмээн нэрлэгддэг биткоины ханш өдөр өнгөрөх тусам нэмэгдсээр байгааг олон улсын хөрөнгийн биржүүд онцолж байна. Сүүлд өгсөн мэдээллээр биткоины ханш дахин 5,46 хувиар өсч, 39,436 ам.долларт хүрсэн байна. Энэ талаар “Coin Desk” цахим хуудас мэдээллээ.
Үүнээс өмнөхөн нэг биткоины ханш 5,09 хувиар өсч 39,298 ам.доллар болсон талаар мэдээлсэн юм. Цахим мөнгөний ханш ийнхүү дахин өсөж хөрөнгийн биржийн түүхэн дэх өндөр хэмжээнд хүрч очлоо. Өмнөх хэдэн долоо хоногт мөн л биткоины ханш өсөж түүхэн дээд амжилтуудыг эвдлээ хэмээн холбогдох эх сурвалжууд онцолж байсан юм. Өмнөх оны дунд үед Биткоины ханш 9,5 хувиар өсөж 21,311 мянган ам.долларт хүрч байсан бол 12-р сарын 21-нд 24,248 ам.долларт хүрч байжээ. Биткоиныг кодчилсон валют, цахим мөнгө хэмээн нэрлэдэг. Энэ нь одоогоор зах зээлийн хамгийн их үнэлгээтэй цахим мөнгөөр нэрлэгдэж байна. Анх Сатоши Накамото гэгч программист мэргэжилтэй хүн санааг нь гарган загварыг нь боловсруулж, эх кодыг бичиж 2008 оны 11-р сард бий болгож байсан байна.
Харин 2009 оны 1-р сард гүйлгээнд ашиглаж эхэлж байжээ. Одоогийн байдлаар “Биткоин” дэлхийн нийт криптовалютын зах зээлийн 70 орчим хувийг эзэлж байгаа юм. 2021 оны турш Биткоины ханш дахин өсөж хөрөнгийн бирж дээрх зах зээлийн шинэ дээд амжилтуудад хүрэх байх гэсэн магадлал өндөр байгаа юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.