“Subaru” машин үйлдвэрлэлээ бууруулна

“Subaru” машин үйлдвэрлэлээ бууруулна

Японы автомашин үйлдвэрлэгч “Subaru” компани хагас дамжуулагчийн хомсдолд орсны улмаас үйлдвэрлэлийнхээ хэмжээг бууруулах шийдвэр гаргажээ.

Тодруулбал, АНУ-ын Индиана муж улс дахь болон дотоодын үйлдвэрлэлээ нэгдүгээр сарын эцэс хүртэл бууруулах аж. 

Өмнө нь хагас дамжуулагчийн хомсдолын улмаас Японы автомашин үйлдвэрлэгч “Toyota Motor” компани Техас муж улс дахь үйлдвэрлэлээ , “Honda Motor”, “Nissan Motor” компаниуд Японы Миэ, Канагава мужууд дахь үйлдвэрлэлийнхээ хэмжээг бууруулсан юм.

Олон оронд хөдөлгөөнт холбоог тав дахь үеийн системд шилжүүлэхтэй холбоотойгоор хагас дамжуулагчийн эрэлт огцом нэмэгдэж, хомсдол үүсжээ. Түүнчлэн цар тахлын нөхцөлд алсын зайнаас ажиллах явдал нэмэгдэж, хувийн компьютер, консол тоглоомын үйлдвэрлэлийг өргөжүүлэхийн тулд ихээхэн хэмжээний хагас дамжуулагч шаардлагатай байгаа юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

АНУ-д өнөөдрийн байдлаар 23,044,857 хүн халдвар авч, 384,204 хүн нас баржээ 2021-01-14

Өчигдөр Индонезид 6.2 магнитудын хүчтэй газар хөдөлсөн 2021-01-15

Франц коронавирустэй тэмцэх хязгаарлалтын арга хэмжээгээ чангатгав 2021-01-15

Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган “COVID-19”-ийн вакцин хийлгэлээ. 2021-01-15

Норвег улсад Pfizer/BioNTech-ийн коронавирусний вакцин хийлгэсэн 23 хүн нас барсан 2021-01-15

“Subaru” машин үйлдвэрлэлээ бууруулна 2021-01-15

Биткоины ханш дахин өсч 39.436 ам.долларт хүрэв 2021-01-15

Их Британи коронавирусний шинэ хувилбарууд тархахаас урьдчилан сэргийлж хилийн хяналтаа чангатгана 2021-01-16

Индонезэд газар хөдлөлтийн үеэр амиа алдсан хүний тоо 42-т хүрлээ 2021-01-16

Хятадын Засгийн газраас Alibaba компанийг монополын эсрэг хууль зөрчсөн гэдэг шалтгаанаар хураан авахаар бэлтгэж байна 2021-01-16

Японд их сургуульд элсэн орох шалгалт энэ амралтын өдрүүдэд зохион байгуулагдана 2021-01-17