Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны 5023 хүнээс шинжилгээ авчээ

Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны 5023 хүнээс шинжилгээ авчээ

Нийслэлийн Баянгол дүүргийн 4-р хороо, Баянзүрх 17-р хороонд “COVID-19” халдвар голомтлон гарсантай холбогдуулан 2021 оны нэгдүгээр сарын 14-16-ны хооронд дээрх нутаг дэвсгэрт зорчих хөдөлгөөнд хязгаарлалт хийж, коронавируст халдварыг тандах, илрүүлэх шинжилгээг зохион байгуулж байна.

Баянгол дүүргийн 4-р хороонд өчигдөр нийт 5023 хүнээс шинжилгээний сорьц авчээ. Харин өнөөдрийн 18:00 цагийн байдлаар 4000 хүний шинжилгээний хариу гарсан нь бүгд сөрөг гарсан байна.

Тус дүүрэгт эрүүл мэндийн байгууллагын 155 ажилтан, мөн цагдаа, онцгой байдал болон ДЗДТГ-ын нийт 123 албан хаагч ажиллажээ.

Баянзүрх дүүргийн 17-р хороонд 2021 оны 1 дүгээр сарын 14-ны өдөр 2497 хүнээс шинжилгээний сорьц авсан бол, өнөөдрийн 17:00 цагийн байдлаар 2020 хүн нэмж шинжилгээнд хамрагдаад байна.

Үүнд эрүүл мэндийн байгууллагын 129, мөн цагдаа, онцгой байдал болон ДЗДТГ-ын нийт 350 албан хаагч ажиллаж байна.

Халдварыг тандах, илрүүлэх шинжилгээний хариу бүрэн гарсны дараа голомтын халдваргүйтгэл хийж, зорчих хөдөлгөөний хязгаарлалтыг цуцлах юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Ханх суманд 4,0 магнитудаас дээш хүчтэй газар хөдлөлт 40 удаа бүртгэгдлээ 2021-01-15

Уул уурхайн ээлж солилцох ажилтны PCR шинжилгээг энэ сарын 16-наас эхлүүлнэ 2021-01-15

Г.Занданшатар: Шинэ хууль иргэдийг ЭРҮҮДЭН ШҮҮХИЙГ таслан зогсооно 2021-01-15

Л.Мөнхтүшиг: БНСУ-д нас барсан иргэн өнөө оройны нислэгт хамрагдаагүй байсан 2021-01-15

Сөүлээс бага насны хүүхэдтэй ДОЛООН ГЭР БҮЛ ирлээ 2021-01-15

Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны 5023 хүнээс шинжилгээ авчээ 2021-01-15

Энгийн автомашиныг эмнэлгийн зориулалтаар тоноглож, үүрэг гүйцэтгэхэд бэлэн болгожээ 2021-01-15

Монголын анхны ухаалаг гар утсыг үйлдвэрлэхэд бэлэн болжээ 2021-01-15

Улаанбаатарт өдөртөө 20 хэм хүйтэн 2021-01-16

ДОРНЫН ЗУРХАЙ: Худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэхэд сайн хэмээжээ 2021-01-16

ЭМДЕГ: Эмнэлэгт ЭМД-ын дэвтэргүйгээр регистрийн дугаараар болон хурууны хээг уншуулж үзүүлэх боломжтой 2021-01-16