Улаанбаатарт өдөртөө 20 хэм хүйтэн

Улаанбаатарт өдөртөө 20 хэм хүйтэн

2021 оны 01 дүгээр сарын 16-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи их төлөв баруун хойноос секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон говь, тал хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндийгөөр 24-29 хэм, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 18-23 хэм, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 7-12 хэм, бусад нутгаар 14-19 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 18-20 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 18-20 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 19-21 хэм хүйтэн байна.


2021 оны 01 дүгээр сарын 17-ноос 01 дүгээр сарын 21-нийг

хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

17, 18-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, явган шуурга шуурна. Салхи хугацааны эхээр говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. 17-нд нутгийн баруун хагаст, 18-нд ихэнх нутгаар хүйтний эрч суларч, Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс, Халх голын хөндийгөөр шөнөдөө 32-37 хэм, өдөртөө 20-25 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 14-19 хэм, цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 0-5 хэм, бусад нутгаар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Л.Мөнхтүшиг: БНСУ-д нас барсан иргэн өнөө оройны нислэгт хамрагдаагүй байсан 2021-01-15

Сөүлээс бага насны хүүхэдтэй ДОЛООН ГЭР БҮЛ ирлээ 2021-01-15

Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны 5023 хүнээс шинжилгээ авчээ 2021-01-15

Энгийн автомашиныг эмнэлгийн зориулалтаар тоноглож, үүрэг гүйцэтгэхэд бэлэн болгожээ 2021-01-15

Монголын анхны ухаалаг гар утсыг үйлдвэрлэхэд бэлэн болжээ 2021-01-15

Улаанбаатарт өдөртөө 20 хэм хүйтэн 2021-01-16

ДОРНЫН ЗУРХАЙ: Худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэхэд сайн хэмээжээ 2021-01-16

ЭМДЕГ: Эмнэлэгт ЭМД-ын дэвтэргүйгээр регистрийн дугаараар болон хурууны хээг уншуулж үзүүлэх боломжтой 2021-01-16

Б.Эрдэнэбаяр УИХ-ын даргын зөвлөхөөр томилогдлоо 2021-01-16

Амралтын өдрүүдэд ААН, байгууллагын ажилчдыг шинжилгээнд хамруулна 2021-01-16

Сүүлийн 24 цагийн хугацаанд 18487 хүнд шинжилгээ хийхэд 21 хүнд коронавирус илэрчээ.  2021-01-16