Хацү башёг 6 даваатай тэргүүлж явсан Акисэяамаг Ичиножёо давлаа

Хацү башёг 6 даваатай тэргүүлж явсан Акисэяамаг Ичиножёо давлаа

Японы мэргэжлийн сумо бөхийн 2021 оны анхны тэмцээн Хацү башёгийн 7 дахь өдрийн барилдаанд Дайэйшёо /М-1/ 7 даваатай башёг ганцаараа тэргүүлж байгаа бол түүний араас Озэки Шодай, Акисэяама /М-16/ нар 6 даваатай нэхэж явна. 

Өнөөдөр Сэкиваке Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Комүсүби Митакэүмиг ёрикири мэхээр давж, 4 даваа 3 унаатай болсон бол Тамаваши Б.Мөнх-Оргил, Такарафүжи /М-2/-д уватэнаге мэхээр ойчиж мөн адил 4 даваа 3 унаатай боллоо.

Харин Кирибаяама Б.Лхагвасүрэн, Аойяама /М-10/-тай барилдаж, түүнийг цүкүотоши мэхээр давж 5 даваа, 2 унаатай башёг үргэлжлүүлж байна. Энэ өдөр Ичиножёо А.Ичинноров /М-12/, Хацү башёг нэг ч унаагүй тэргүүлж явсан Акисэяама /М-16/-тай учраа таарч Хикиотоши мэхээр хаяснаар 5 даваа 2 унаатай болов. Мөн Хошёорюү С.Бямбасүрэн Котоеко /М-11/-г уватэнаге мэхээр унагаж 2 дахь даваагаа авлаа.

Энэ башёг тэргүүлэгч 3 Озэки цолтны нэг Шодай, Оношо /М-3/ -г ошидаши мэхээр унагаж 6 даваа, нэг унаатай байгаа бол  энэ башёд амжилт тааруухан байгаа Озэки Такакейшо, Точиношин /М-4/-г ошидаши мэхээр давснаар энэ башёг 5 унаа, 2 даваатай үргэлжлүүлж байна. Харин Озэки Асанояама, Котошохо /М-3/-г ёритаоши мэхээр давж, 4 дэх даваагаа авлаа.

Маргааш Сэкиваке Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Окиноүми /М-5/-тэй, Тамаваши Б.Мөнх-Оргил, Озэки Такакейшо /М-2/-той, Кирибаяама Б.Лхагвасүрэн, Котоеко /М-11/-той, Ичиножёо А.Ичинноров, Ютакаяама /М-16/-тай, Хошёорюү С.Бямбасүрэн Аойяама /М-10/-тай тус тус барилдана. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Сайтын сэтгүүлчдийг хүний эрхийн чиглэлээр мэргэшүүлнэ 2021-01-16

Иргэд www.eruul.gerege.mn сайтаас шинжилгээний цаг авч, үйлчлүүлнэ 2021-01-16

Монголын цанын шигшээ баг дасгалжуулагч Финланд улсыг зорив. 2021-01-16

Zindaa.mn сайтын Ерөнхий редактор Б.Бадамгарав шилдгээр шалгарлаа 2021-01-16

TV8 телевизийн сэтгүүлч, Ахлах редактор Ц.Гэрэлмаа шилдгээр шалгарлаа 2021-01-16

Хацү башёг 6 даваатай тэргүүлж явсан Акисэяамаг Ичиножёо давлаа 2021-01-16

Улсын Онцгой комисс, Нийслэлийн Онцгой комиссын хамтарсан шуурхай хуралдаан цахим хэлбэрээр боллоо. 2021-01-16

Үйл ажиллагааг нь нээхээр судалж байгаа зарим салбаруудын талаар Онцгой комиссын гишүүд санал солилцсон байна. 2021-01-16

БНСУ-с нутаг буцах хүсэлтэй иргэд Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулгад хандан хүсэлт илгээжээ. 2021-01-16

Цахилгаан бараа, гар утасны худалдаа, ТҮЦ, цанын баазыг нээхээр боллоо 2021-01-16

Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 2021-01-17