Улсын Онцгой комисс, Нийслэлийн Онцгой комиссын хамтарсан шуурхай хуралдаан цахим хэлбэрээр боллоо.

Улсын Онцгой комисс, Нийслэлийн Онцгой комиссын хамтарсан шуурхай хуралдаан цахим хэлбэрээр боллоо.

Улсын Онцгой комисс, Нийслэлийн Онцгой комиссын хамтарсан шуурхай хуралдаан "Хангарди" ордны хурлын зааланд цахим хэлбэрээр боллоо.

Тус хуралд Шадар сайд, УОК-ын дарга Я.Содбаатар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, НОК-ын дарга Д.Сумъяабазар, Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлого хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, болон бусад албаны хүмүүс оролцлоо. Хурлаар Нийслэлийн Онцгой комиссоос авч хэрэгжүүлж буй ажлыг дүгнэн, санал солилцож тодорхой үүрэг чиглэлийг УОК-ын дарга Я.Содбаатар Нийслэлийн онцгой комисст өглөө.

Нийслэлийн онцгой комиссоос 2020 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдрөөс хойш халдварын голомтын 119 цэгт халдвар хамгааллын дэглэм сахиулах, халдваргүйжүүлэлт хийж ажиллаж байна. Нийслэлийн хэмжээнд хязгаарлалтын дэглэмийг сахиулах чиглэлд Цагдаа, Онцгой байдал, Мэргэжлийн хяналт болон Дотоод хэргийн их сургуулийн сонсогч нар буюу нийт 16907 алба хаагч хяналт тавин ажиллаж байгааг Нийслэлийн засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн танилцууллаа.

Хурлын үеэр Баянзүрх, Баянгол дүүргийн Засаг дарга нар коронавирусийн тархалтын үед үүссэн нөхцөл байдал, нутаг дэвсгэрийн хэмжээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өгч, цаашид шийдвэрлэх шаардлагатай асуудлыг танилцуулав.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Нийслэлийн хэмжээнд хэд, хэдэн дүүрэгт ПГУ (PCR) шинжилгээ авах цэгийг шинээр байгуулсан. Цаашид шинжилгээ авах, цэгүүдийн үйл ажиллагааг зохион байгуулалттай явуулах, шинжилгээ авахдаа халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж ажиллахад онцгойлон анхаарах хэрэгтэй. Энэ асуудалд мэргэжлийн хяналтын газар эрүүл мэндийн байгууллагатай хамтран ажиллах шаардлагатай” хэмээв.

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар төрийн шийдвэрийг бүрэн хэрэгжүүлж, шаардлагыг өндөржүүлэн ажиллах, Эрүүл мэндийн яамны сайдын хөндсөн асуудлыг ажил хэрэгтээ тусгаж ажиллахыг үүрэг болгов.

Мөн УОК-ын дарга Я.Содбаатар нийслэлийн хэмжээнд QR код ашиглалтыг сайжруулах, нийслэлээс Ажлын хэсэг байгуулж, орон сууцуудын агааржуулалт, бохирын системд ариутгал халдваргүйтгэлтэй холбоотой дүгнэлт гаргуулах, аж ахуйн нэгж, байгууллагуудын хариуцлагыг өндөржүүлэх чиглэлд анхаарч, мэдээллээр хангахыг үүрэг болголоо.

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Иргэд www.eruul.gerege.mn сайтаас шинжилгээний цаг авч, үйлчлүүлнэ 2021-01-16

Монголын цанын шигшээ баг дасгалжуулагч Финланд улсыг зорив. 2021-01-16

Zindaa.mn сайтын Ерөнхий редактор Б.Бадамгарав шилдгээр шалгарлаа 2021-01-16

TV8 телевизийн сэтгүүлч, Ахлах редактор Ц.Гэрэлмаа шилдгээр шалгарлаа 2021-01-16

Хацү башёг 6 даваатай тэргүүлж явсан Акисэяамаг Ичиножёо давлаа 2021-01-16

Улсын Онцгой комисс, Нийслэлийн Онцгой комиссын хамтарсан шуурхай хуралдаан цахим хэлбэрээр боллоо. 2021-01-16

Үйл ажиллагааг нь нээхээр судалж байгаа зарим салбаруудын талаар Онцгой комиссын гишүүд санал солилцсон байна. 2021-01-16

БНСУ-с нутаг буцах хүсэлтэй иргэд Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулгад хандан хүсэлт илгээжээ. 2021-01-16

Цахилгаан бараа, гар утасны худалдаа, ТҮЦ, цанын баазыг нээхээр боллоо 2021-01-16

Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 2021-01-17

ДОРНЫН ЗУРХАЙ: Хишиг даллага дуудуулахад сайн хэмээжээ 2021-01-17