Монголын цанын шигшээ баг дасгалжуулагч Финланд улсыг зорив.

Монголын цанын шигшээ баг дасгалжуулагч Финланд улсыг зорив.

“Бээжин-2022” өвлийн олимпын эрхийн төлөө өрсөлдөх Монголын цанын шигшээ баг, дасгалжуулагч, ОУХМ Б.Энх-Амгалангийн удирдлага дор Финланд улсыг зорилоо. Манай улсын багийн бүрэлдэхүүнд Б.Ачбадрах, Д.Мөнхгэрэл, О.Золбаяр, Б.Ганбаяр, А.Энхтуул, Б.Номин-Эрдэнэ, Б.Номуунаа  нарын тамирчин багтжээ. Тэд Финландын Вуокатти цанын баазад бэлтгэлээ ханган, Олон улсын цанын холбоо( FIS)-ны олимпын оноо олгох албан ёсны гурван уралдаанд хурд сорьсны дараа ирэх сарын 24-нд Германы Оберсхдорф хотноо эхлэх дэлхийн аварга шалгаруулах 42 дахь удаагийн тэмцээнд оролцоно.

Ташрамд дуулгахад, Монголын гүйлтийн  цаначид “Инсбрук - 1962” дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс анхны гараагаа эхэлж, хоёр жилийн дараа “Инсбрук - 1964” олимпын наадамд уралдсанаас хойш 12 удаагийн цагаан олимпод оролцсон түүхтэй. Монголын цанын холбоо нь 1958 онд байгуулагдсан бөгөөд ерөнхийлөгчөөр Р.Хатан, ерөнхий нарийн бичгийн даргаар Б.Гэрэлт-Од нар ажилладаг юм. Түүнчлэн цанын шигшээ багийн гурван тамирчин ОУОХ-ны тэтгэлэгт хөтөлбөрт хамрагддаг.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Товчоодоор нэвтэрсэн 6288 хүнээс сэжигтэй тохиолдол илрээгүй 2021-01-16

Налайхын ЭМТ-д томоохон тулгамдсан асуудлуудыг нэн даруй шийдвэрлэхээр боллоо. 2021-01-16

Баянгол дүүргийн 4 дүгээр хороон дахь голомт хумигджээ 2021-01-16

Сайтын сэтгүүлчдийг хүний эрхийн чиглэлээр мэргэшүүлнэ 2021-01-16

Иргэд www.eruul.gerege.mn сайтаас шинжилгээний цаг авч, үйлчлүүлнэ 2021-01-16

Монголын цанын шигшээ баг дасгалжуулагч Финланд улсыг зорив. 2021-01-16

Zindaa.mn сайтын Ерөнхий редактор Б.Бадамгарав шилдгээр шалгарлаа 2021-01-16

TV8 телевизийн сэтгүүлч, Ахлах редактор Ц.Гэрэлмаа шилдгээр шалгарлаа 2021-01-16

Хацү башёг 6 даваатай тэргүүлж явсан Акисэяамаг Ичиножёо давлаа 2021-01-16

Улсын Онцгой комисс, Нийслэлийн Онцгой комиссын хамтарсан шуурхай хуралдаан цахим хэлбэрээр боллоо. 2021-01-16

Үйл ажиллагааг нь нээхээр судалж байгаа зарим салбаруудын талаар Онцгой комиссын гишүүд санал солилцсон байна. 2021-01-16