Даваа гаригаас нээх салбарууд

Даваа гаригаас нээх салбарууд

Улсын Онцгой комисс, Нийслэлийн Онцгой комиссын өргөтгөсөн хуралдаан өчигдөр (2021.01.16) болж, энэ үеэр үйл ажиллагааг нь хязгаарласан зарим чиглэл, салбаруудыг үе шаттайгаар нээх асуудлыг хэлэлцсэн.

Энэ хүрээнд ирэх 7 хоногийн даваа гаригаас зарим төрлийн барааны худалдаа, үйлчилгээний тодорхой чиглэлүүдийг халдвар хамгааллын дэглэм, шаардлагуудыг мөрдүүлэн нээх шийдвэрийг Нийслэлийн онцгой комиссоос гаргасан юм. 

Мөн иргэдийн агаарт гарах, ууланд алхах зэргээр дархлаа, эрүүл мэндэд чиглэсэн үйлдлийг дэмжих хүрээнд зарим цэгүүд, зогсоолуудын үйл ажиллагааг эргэн хэвийн горимд шилжүүлэхээр болж байна. 

Маргаашнаас буюу даваа гаригаас нээх салбарууд

  • Цахилгаан бараа,
  • Тавилга
  • Гар утасны төвлөрсөн худалдаа,
  • Түргэн үйлчилгээний цэг,
  • Цанын баазын үйлчилгээ 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.