Улаанбаатар хотын хэмжээнд таван тохиолдол нэмж бүртгэгдлээ.

Улаанбаатар хотын хэмжээнд таван тохиолдол нэмж бүртгэгдлээ.

Эрүүл мэндийн яамнаас коронавирусний тархалт, шинжилгээ, цаг үеийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хүргэлээ.

Сүүлийн 24 цагийн хугацаанд 15300 хүнд шинжилгээ хийхэд Улаанбаатар хотын хэмжээнд коронавирусний таван тохиолдол нэмж бүртгэгджээ. Тодруулбал, батлагдсан тохиолдлын ойрын хавьтал дөрвөн хүн, УНТЭ-т халдварын нэг тохиолдол бүртгэгдсэн байна.

Улсын нэгдүгээр төв эмнэлэгт өчигдөр буюу нэгдүгээр сарын 16-нд хэвтсэн нэг өвчтөнөөс халдвар илэрсэн ба тухайн хүний биеийн байдал хүнд байгаа аж. Өвчтөнийг тусгаарлан, тандалт судалгааг үргэлжлүүлж байна. 

Дотоодын батлагдсан нийт тохиолдол 1016 боллоо. Харин Улаанбаатар хотын кластер өвчлөлийн тоо 690 хүрчээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.