Якутад өнгөрсөн шөнө дөрвөн удаа газар хөдөлжээ
Даваа гарагаас мягмар гарагт шилжих шөнө ОХУ-ын Якутын өмнөд хэсэгт дөрвөн удаа газар хөдөлжээ. Хамгийн хүчтэй нь таван магнитудын хүчтэй байсан гэж ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Геофизикийн хүрээлэнгийн Якутын салбараас мэдээлжээ.
Эхний бөгөөд таван магнитудын хүчтэй газар хөдлөлт Алданский улус дүүрэгт орон нутгийн цагаар 03.46 цагт 15 км гүнд бүртгэгджээ. Үүний дараа орон нутгийн цагаар 04.08 цагт чичирхийлэл мэдрэгдсэн бол 04.17, 07.00 дахин газар хөдөлсөн байна.
Сүүлийн гурван чичирхийллийн хүч таван магнитудаас бага байжээ. Шинжээчдийн хэлснээр, 15 км гүн дэх газар хөдлөлт мэдрэгдэх ёстой хэдий ч өвлийн улиралд мөнх цэвдэг газар хөдлөлтийн нөлөөллийг сааруулдаг байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.