Балбын уулчид шинэ амжилт тогтоолоо

Балбын уулчид шинэ амжилт тогтоолоо

Балбын 10 уулчны бүрэлдэхүүнтэй баг дэлхийн хоёр дахь ноён оргил болох “K2” уулын оргилд өвлийн улиралд хүрснээр дэлхийн шинэ амжилтыг тогтоожээ. Уулчдын багийн гишүүн Нимсдай Пуржагийн мэдээлснээр, уулчид орон нутгийн цагаар бямба гаргийн 17:00 цагт уулын оргилд гарсан ажээ.

Энэ өвөл 8611 метр өндөр уулын оргилд хүрэхийг олон арван уулчин зорьжээ. Гэвч энэ долоо хоногт Испанийн нэгэн уулчин өндрөөс унаж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан байна. Пакистан, Хятадын хилд оршдог “K2” уул нь Эверестээс 200 метрээр нам бөгөөд 8000 метрээс дээш өндөр бүхий 14 уулын нэг юм. Тэдгээрээс зөвхөн “K2” оргилд л өвлийн улиралд хүрч чадаагүй байжээ.

“K2” уулын оргилд хүрэх анхны оролдлогыг 1987-1988 онд хийснээс хойш өвлийн олон экспедиц шинэ амжилт тогтоохыг эрмэлзсэн боловч Балбын уулчид ийнхүү зорилтдоо хүрч чадсан байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Хятадын Засгийн газраас Alibaba компанийг монополын эсрэг хууль зөрчсөн гэдэг шалтгаанаар хураан авахаар бэлтгэж байна 2021-01-16

Японд их сургуульд элсэн орох шалгалт энэ амралтын өдрүүдэд зохион байгуулагдана 2021-01-17

АНУ-д зэвсэгт жагсаал өрнөж болзошгүй тул бэлэн байдлыг хангаж байна 2021-01-17

Дмитрий Медведев: ОХУ, АНУ-ын таагүй харилцаа цаашид үргэлжлэх төлөвтэй байна 2021-01-17

“NBA” халдварын улмаас гурван тоглолтоо хойшлуулжээ 2021-01-17

Балбын уулчид шинэ амжилт тогтоолоо 2021-01-18

Өнгөрсөн онд Хятадын эдийн засаг 2.3 хувиар өсөв 2021-01-18

ДЭМБ-ын тэргүүн вакцины нийлүүлэлтэд санаа зовниж байгаагаа илэрхийллээ 2021-01-19

Дональд Трамп ОХУ, БНХАУ, Иран, БНАСАУ-аас дрон худалдаж авахыг хязгаарлалаа 2021-01-19

АНУ-д коронавирусний халдвар авсан хүний тоо 24 сая давлаа 2021-01-19

Якутад өнгөрсөн шөнө дөрвөн удаа газар хөдөлжээ 2021-01-19