Т.Ганболд: Хууль бол эрх мэдэлтнүүдийг хамгаалдаг хэрэгсэл биш
Цаг үеийн нөхцөл нөхцөл байдалтай холбоотойгоор Т.Ганболд, Т.Бат-Оргил, Б.Жаргалсайхан нарын хүмүүс хэвлэлийн хурал хийж байна. /2021.01.20/
Тэд энэ удаагийн хэвлэлийн хурлаараа Хууль бол эрх мэдэлтнүүдийг хамгаалдаг хэрэгсэл биш. Ард иргэдийг хамгаалах эрх зүйн орчныг бүрдүүлдэг хэрэгсэл гэдгийг тодотгон хэлэхийг хүсэж байна гэлээ.
“Алтан Дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболд хэлэхдээ “Улстөрчид ЖДҮ-ийн зээл авч байсан хэлбэрээ өөрчилж, Хөгжлийн банк руу орж эхэлсэн байна. Хуулийг өөрсдийнхөө нөхцөл байдалд, хийсэн хэрэгтээ дүйцүүлж тайлбарлаж байна. Нэр бүхий гурван гишүүн арилжааны банкнаас зээл авахын оронд Хөгжлийн банкнаас зээл авчихаад, тэрийгээ хууль ёсны гэж тайлбарлаад, бизнесийн зээлийн хүүг хөнгөлөх хуулийн төсөл бариад явж байгаа нь үнэхээр ёс зүйгүй үйлдэл байна.
Монгол Улс жил гаруйн өмнө Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулсан. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр засгаа тогтвортой байлгая, Засгийн тэргүүнээ тогтвортой байлгаж, хариуцлага алдсан сайд нартай хариуцлага тооцдог механизмтай болъё гэж хуульдаа өөрчлөлт оруулсан. Гэтэл өнөөдөр хариуцлага алдсан тухай мэдээлэл битүү байгаа ч хариуцлага тооцож байгаа нь юу билээ. Тооцсон нь байгаа юу.
Шинэ УИХ-ын гишүүд нь эхнээсээ ингээд бусармаг үйлдэл гарчихаад хуульд нийцэж байна гэж тайлбарлаж яаж чадаж байна вэ” гэлээ.
Хуульч Т.Бат-Оргил хэлэхдээ “Сонгуулийн өмнө яагаад энэ гурван хүнд 33 тэрбум төгрөг очсон юм бэ. Надад аудитаар илэрсэн гэх 195 мянган төгрөгтэй холбоотойгоор зөрчлийн хэрэг үүсгэсэн хүмүүс энэ гурван хүнийг шалгасан уу, зөрчлийн хэрэг үүсгэсэн үү. Энэ гурван гишүүнийг УИХ-ын гишүүнээс чөлөөлөх хүсэлт бүхий захидлыг УИХ-ын даргад хүргүүлцгээе” гэв.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.