Д.Тогтохсүрэн: Засгийн газрын сайд нарт нэг их өөрчлөлт орохгүй байх

Д.Тогтохсүрэн: Засгийн газрын сайд нарт нэг их өөрчлөлт орохгүй байх

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн оронд Л.Оюун-Эрдэнийг томилох асуудлыг МАН-ын Удирдах зөвлөлөөс дэмжсэн билээ. Тэгвэл эл асуудалд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Удирдах зөвлөлийн 100 хувийн саналаар Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлж, дэмжлээ.

Өнөөдөртөө багтаж Ерөнхийлөгчид өргөн барьчих байх. Миний хувь бодлоор бол өмнөх Засгийн газрын сайд нарт нэг их өөрчлөлт орохгүй байх гэж бодож байна. МАН хоёр том зорилт тавьсан. Нэгдүгээрт нийгэмд шударга ёсыг тогтоох юм. Хоёрдугаарт, байгалийн баялгийг иргэдэд хүртээмжтэй болгох. Энэ хоёр бодлого, залгамж халааг аваад явчих боломжтой гэж үзсэн учраас Л.Оюун-Эрдэнийн нэрийг дэвшүүлсэн" гэх тайлбарыг өглөө.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.