Сөүл-Улаанбаатар тусгай үүргийн нислэг БНСУ-д 14.20 цагт газардана

Сөүл-Улаанбаатар тусгай үүргийн нислэг БНСУ-д 14.20 цагт газардана

Улсын онцгой комисс хоёр удаагийн нислэгээр буюу энэ сарын 22 болон 31-нд БНСУ-аас иргэдээ татан авахаар шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу, өнөөдөр “Чингис хаан” нисэх буудлаас 10.40 цагт онгоц хөөрч БНСУ-д 14.20 цагт газардах юм байна.

Өнөөдрийн нислэгээр өнгөрсөн оны 11 дүгээр сард нислэг нь цуцлагдсан болон эрүүл мэндийн шалтгаантай иргэдийг авчирахаар төлөвлөжээ.  Улаанбаатараас Сөүлийн чиглэлд, эсхүл Сөүлээр дамжин гурав дахь орон руу зорчих, тухайн улсын хүчинтэй визтэй иргэд miat.com  цахим хаягаар  нислэгийн хүлээх хуудсанд бүртгүүлэх бөгөөд тухайн зорчигчийн нэр нислэгт багтсан тохиолдолд “МИАТ” ТӨХК-иас зорчигчтой холбогдож тийз бичих юм байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.