“Овако” брэндийн хамт олон ХӨСҮТ-ийн албан хаагчдад сэтгэлийн бэлгээ гардууллаа

“Овако” брэндийн хамт олон ХӨСҮТ-ийн албан хаагчдад сэтгэлийн бэлгээ гардууллаа
Дэлхийн олон оронд тархаад буй коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлд арга хэмжээ авч ажиллаж буй эмч мэргэжилтнүүд, эмнэлгийн байгууллагад  иргэд, бизнес эрхлэгчид болон урлаг соёл, спортын салбарын эрхмүүд хандив өргөсөөр байна.

Өнөөдөр /2020.03.02/ “Овако” брэндийн хамт олноос Covid-19 вирусний үед ажиллаж байгаа эмч, ажилтан албан хаагчдад чинь сэтгэлээсээ талархаж буйгаа илэрхийлэн, ХӨСҮТ-д 500 ширхэг гар зөөлрүүлэх, тэжээл өгөх, ариутгах үйлчилгээтэй гар ариутгагч санитол, 100 ширхэг гарын тосыг бэлэглэлээ.

“ТОП СТЕП” ХХК-ийн захирал, "Овако" брэндийн Монгол дахь төлөөлөгч  Ц.Дэжээ хамт олныхоо бэлгийг ХӨСҮТ-ийн дэд захирал Б. Цацралт- Од, ХӨСҮТ-ийн Тандалтын албаны дарга А. Амбасэлмаа, ХӨСҮТ-ийн Нэгдсэн лабораторийн албаны дарга С.Энхзаяа нарт хүлээлгэн өглөө.

Дашрамд дурдахад Солонгос улсын 100% ургамлын гаралтай гоо сайхны бүтээгдэхүүний “Овако” брэнд нь нийгмийн хариуцлагын хүрээнд Глицерин, naflex tm5, пантенол, этанол, гилороны хүчил агуулсан гар ариутгагч гелийг энэхүү тахлын үед үйлдвэрлэн, хамгийн доод өртгөөрөө ард иргэддээ хүргэж байгаа юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.