“Samsung” группийн өв залгамжлагч Ли Жэ Ён шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдол гаргахгүй.

“Samsung” группийн өв залгамжлагч Ли Жэ Ён шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдол гаргахгүй.

“Samsung Electronics” компанийн дэд ерөнхийлөгч, “Samsung” группийн өв залгамжлагч Ли Жэ Ён шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдол гаргахгүй.

Өнгөрсөн долоо хоногт Сөүл хотын Дээд шүүх түүнд авлигын хэргээр хоёр жил зургаан сар хоригдох ял оноосон  юм.

Ли Жэ Ён шүүхийн шийдвэрийг хүндэлж, цаашид арга хэмжээ авахаас татгалзсан хэмээн түүний өмгөөлөгч Ли Ин Жэ мэдэгдсэн байна. Давж заалдах гомдол гаргах хугацаа даваа гарагт дуусаж байгаа аж. Тийнхүү прокурорын газарт давж заалдах гомдол гаргаагүй тохиолдолд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр хэрэгжих юм.

2014 онд Өмнөд Солонгосын Прокурорын газар Ли Жэ Ёныг олон арван охин компани бүхий "Samsung" группт хяналтаа тогтоох зорилгоор хувьцааны луйвар хийсэн, компаниудыг хууль бусаар нэгтгэсэн хэрэгт буруутгажээ. “Samsung”-ийн хэд хэдэн охин компанийг нэгтгэхэд төрөөс дэмжлэг үзүүлснийх нь хариуд тэрбээр Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Пак Гын Хэгийн дотны найз Чой Сүн Силд авлига өгсөн бөгөөд авлигын хэмжээг 29.8 тэрбум вонд хүрсэн гэж үзэж байна. Авлигын дуулиан шуугиантай холбоотойгоор Пак Гын Хе 2017 онд ерөнхийлөгчийн суудлаас огцорсон юм. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ kовид-19 вакцинд гадаад иргэдийг үнэгүй хамруулахаар болжээ. 2021-01-22

БНСУ-аас эх орондоо ирэхээр 4870 иргэн хүсэлт гаргажээ 2021-01-23

БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 437-оор нэмэгдэж нийт 75,521-д хүрэв. 2021-01-25

ЖДҮ-гээс давж хөгжих хөшүүрэг ба Солонгосын ЖИШИГ 2021-01-25

Умард Солонгосын дипломат Өмнөд рүү зугтжээ 2021-01-25

“Samsung” группийн өв залгамжлагч Ли Жэ Ён шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдол гаргахгүй. 2021-01-25

БНСУ-ын жүдогийн шигшээг Олимпын аварга Сун Дэ-нам удирдана 2021-01-25

БНСУ есдүгээр сар гэхэд хүн амынхаа 70 хувийг дархлаажуулахыг зорьж байна 2021-01-25

БНСУ-н жүжигчин, модель Сон Ёжүн 27 настайдаа хорвоог орхижээ. 2021-01-25

Солонгосын рэп дуучин Iron-г ухаангүй, цус алдсан байдалтай олдсон 2021-01-25

Сүмийн сургалтын газруудаар орж гарсан бүх хүмүүс яаралтай ковид19-ын шинжилгээ өгөхийг хүсье!!! 2021-01-26