Нэг саяын азтанаар 264 хүн тодорчээ

Нэг саяын азтанаар 264 хүн тодорчээ

НӨАТ-ын сугалааны ээлжит тохирол өчигдөр явагдав. Энэ удаагийн тохиролд  2020 оны 12 дугаар сарын 1-31-ний хооронд худалдан авалт хийж, цахим татварын системд бүртгүүлсэн 26.248.898 баримт  хамрагдав. Үүнээ: 

  • 30 мянган төгрөгийн азтан – 23.431
  • 100 мянган төгрөгийн азтан – 2362
  • Нэг сая төгрөгийн азтан – 264
  • Гурван сая төгрөгийн азтан – 28
  • Таван сая төгрөгийн азтан – хоёр

Энэ удаагийн тохирлын супер шагналын сан 30 сая төгрөг байсан ч азтан тодорсонгүй. Дашрамд дурдахад, супер сугалааны дугаар 23058994 байжээ. 

Ташрамд мэдээлэхэд НӨАТ-ын сугалааны явцад хийж буй хяналт шалгалтын дүн энэ 7 хоногт дуусч буй талаар ШӨХТГ мэдээлж байна. Хяналтын шалгалтын дүнг Монгол Улсын Шадар сайдад нэгтгэн хүргүүлэх аж. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.