МАН-ын бүлэг Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар томилохыг 100 хувь дэмжлээ

МАН-ын бүлэг Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар томилохыг 100 хувь дэмжлээ

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2021.01.25/ хуралдлаа. Хуралдааны дараа тус намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл хийв. 

Энэ удаагийн бүлгийн хуралдаанаар хэд, хэдэн асуудлыг хэлэлцсэн байна. Тухайлбал, Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдад Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын үүрэг гүйцэтгэгч Л.Оюун-Эрдэнийг томилох эсэх асуудлыг хэлэлцсэн байна. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын авлигын эсрэг болон шүүхийн тухай хуульд тавьсан хэсэгчилсэн хоригийг хүлээж авах эсэх асуудлыг хэлэлцэж, бүлгийн гишүүдийнхээ байр суурийг нэгтгэжээ. 

Тэрбээр "Намын бүлгийн хурлаар дөрвөн асуудал хэлэлцэж шийдвэр гаргасан. Ерөнхий сайдад Л.Оюун-Эрдэнийг нэр дэвшүүлсэн. Түүнийг 100 хувийн саналаар дэмжлээ. Авлигын эсрэг хуульд хоёр өөрчлөлт орсон. Нэг нь АТГ-ын даргыг Ерөнхийлөгч санал болгосноор зургаан жилийн хугацаагаар томилдог байсан. Энэ өөрчлөлтөөр Ерөнхий сайд санал болгосноор УИХ томилдог болсон. Энэ заалт дээр хориг тавьсна. Хоёрт АТГ-ын дэд даргыг өмнө нь Ерөнхийлөгч санал болгодог байсан. Одоо АТГ-ын дарга өөрөө дэд даргаа санал болгож, УИХ-д оруулж, томилдог болсон юм. Энэхүү хоригийг МАН-ын бүлэг хүлээж авах боломжгүй гэх шийдвэрийг гаргалаа" гэв. 

Түүнчлэн Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг МАН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа хүлээж авах боломжгүй гэж үзжээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Нэг саяын азтанаар 264 хүн тодорчээ 2021-01-25

PCR шинжилгээ 7065 хүнд хийснээс  16 хүнээс коронавирус илэрчээ.  2021-01-25

Нийслэлийн онцгой комиссоос орон нутгийн иргэдийг буцаах хуваарь гаргалаа. 2021-01-25

Ж.Гүррагчаа сансарт ниссэний 40 жилийн ойд зориулсан уралдаан зарлажээ 2021-01-25

ЦЕГ: Хууль бус жагсаал цуглаанд оролцохгүй байхыг анхааруулж байна 2021-01-25

МАН-ын бүлэг Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар томилохыг 100 хувь дэмжлээ 2021-01-25

Ц.Баатархүү: АН одоо ҮБХ-гоо хуралдуулж, дотоод асуудлаа шийдэх болсон 2021-01-25

Нийслэлийн автотээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор 6946 хүн нэвтэрчээ 2021-01-25

АН-ын бүлэг өрх бүрт нэг сая төгрөг олгох төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэх нь зөв хэмээн үзжээ 2021-01-25

Хамгаалалтын захиргаадад шаардлагатай тээврийн хэрэгслүүдийг өглөө 2021-01-25

Монгол Улсад улс төрийн нам үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэх тогтоолын төслийг өргөн барив 2021-01-25