ЦЕГ: Хууль бус жагсаал цуглаанд оролцохгүй байхыг анхааруулж байна

ЦЕГ: Хууль бус жагсаал цуглаанд оролцохгүй байхыг анхааруулж байна

Улсын их хурлын гишүүн С.Ганбаатар 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаж байгаагаа мэдэгдсэнтэй холбогдуулан Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газраас энэхүү үйл ажиллагааг зогсоох тухай албан мэдэгдлийг хүргүүлэн ажиллаж байна.

Улсын их хурлын гишүүний гаргаж буй энэхүү үйлдэл, үйл ажиллагаа нь Монгол Улсын “Жагсаал цуглаан хийх журмын тухай” хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасны дагуу бүртгүүлэлгүйгээр жагсаал, цуглаан зохион байгуулах, мөн түүнчлэн дэлхий нийтэд тархаж байгаа коронавируст /КОВИД-19/ халдварт цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн засаг даргаас гаргасан 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн А/25 дугаартай захирамжийг зөрчиж байгаа юм.

Иймд Иргэд та бүхэн хуулиа дээдэлж, цар тахлын үед хүн ихээр цугларсан газарт очихгүй байх, амны хаалтаа тогтмол зүүж, хууль бус жагсаал цуглаанд оролцохгүй байхыг анхааруулж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Аюулт үзэгдэл, ослын 169 удаагийн дуудлага бүртгэгдлээ 2021-01-25

Нэг саяын азтанаар 264 хүн тодорчээ 2021-01-25

PCR шинжилгээ 7065 хүнд хийснээс  16 хүнээс коронавирус илэрчээ.  2021-01-25

Нийслэлийн онцгой комиссоос орон нутгийн иргэдийг буцаах хуваарь гаргалаа. 2021-01-25

Ж.Гүррагчаа сансарт ниссэний 40 жилийн ойд зориулсан уралдаан зарлажээ 2021-01-25

ЦЕГ: Хууль бус жагсаал цуглаанд оролцохгүй байхыг анхааруулж байна 2021-01-25

МАН-ын бүлэг Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар томилохыг 100 хувь дэмжлээ 2021-01-25

Ц.Баатархүү: АН одоо ҮБХ-гоо хуралдуулж, дотоод асуудлаа шийдэх болсон 2021-01-25

Нийслэлийн автотээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор 6946 хүн нэвтэрчээ 2021-01-25

АН-ын бүлэг өрх бүрт нэг сая төгрөг олгох төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэх нь зөв хэмээн үзжээ 2021-01-25

Хамгаалалтын захиргаадад шаардлагатай тээврийн хэрэгслүүдийг өглөө 2021-01-25