Сүмийн сургалтын газруудаар орж гарсан бүх хүмүүс яаралтай ковид19-ын шинжилгээ өгөхийг хүсье!!!

Сүмийн  сургалтын  газруудаар  орж  гарсан  бүх  хүмүүс  яаралтай  ковид19-ын  шинжилгээ  өгөхийг  хүсье!!!

БНСУ-ын Тэжон  хот  дахь  "IEM олон  улсын  сургууль" гэх нэртэй  сүмийн  байгууллагатай  холбоотой  дотуур  байран  сургалтын газарт  номлол  сонсож  байсан  127  хүнээс  нэг дор  корона илэрчээ. 

Ийм  сургалтын  газар энд  тэнд  байдаг тул  үүнтэй холбоотой коронагийн  халдвартаны  тоо ихсэх  төлөвтэй байна. 

Энэ  газар  нь  сургууль  ч  биш, дамжаа ч  биш  бүртгэлгүй сүмийн  номлол заадаг сургалтын  газар бөгөөд  халдварт өвчнөөс  сэргийлэх  наад  захын  шаардлага  хангаагүй битүү  орчинд олон  хүүхдүүдийг   цуглуулж сүмийн  номлолоо  зааж  байжээ. 

1 сарын  4-ний  өдрөөс  хойш "IM 선교회, IEM 국제학교,  TCS국제학교" гэх  сүмийн  сургалтын  газруудаар  орж  гарсан  бүх  хүмүүс  яаралтай  ковид19-ын  шинжилгээ  өгөхийг  хүсье!!! 

2021.1.24 өдрийн 00 цагийн байдлаар БНСУ-д COVID19 өвчний шинэ тохиолдол 437-аар  нэмэгдэж,  нийт корона өвчний халдвар авсан хүний  тоо 75,521  болжээ. 

Энэ  өдөр нас  баралт 11-р нэмэгдэж, нийт нас баралт  1360 болсон байна

Шинээр нэмэгдсэн 437 тохиолдолоос 32 нь  гадаадаас хилээр  нэвтэрч орж ирсэн  хүнээс, 405 нь солонгос  дотроосоо илэрчээ.

Коронагийн  шинж  тэмдэг  илэрвэл цаг  алдалгүй түр  байршуулсан шинжилгээ өгөх цэгт очиж шинжилгээ өгнө  үү.

Дор  бүрнээ өдөр тутмын амьдралдаа зайгаа  барьж, маскаа  зүүж, гараа  сайн  угааж, гадуур  хүмүүстэй хооллохгүй, аль болох уулзалтаа  цуцалж  халдварт   өвчнөөс  сэргийлнэ  үү! 

Мэдээллийг  Ж.Нармандах, 2021.1.24.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

“Samsung” группийн өв залгамжлагч Ли Жэ Ён шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдол гаргахгүй. 2021-01-25

БНСУ-ын жүдогийн шигшээг Олимпын аварга Сун Дэ-нам удирдана 2021-01-25

БНСУ есдүгээр сар гэхэд хүн амынхаа 70 хувийг дархлаажуулахыг зорьж байна 2021-01-25

БНСУ-н жүжигчин, модель Сон Ёжүн 27 настайдаа хорвоог орхижээ. 2021-01-25

Солонгосын рэп дуучин Iron-г ухаангүй, цус алдсан байдалтай олдсон 2021-01-25

Сүмийн сургалтын газруудаар орж гарсан бүх хүмүүс яаралтай ковид19-ын шинжилгээ өгөхийг хүсье!!! 2021-01-26

БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 354-өөр нэмэгдэж нийт 75,875-д хүрэв. 2021-01-26

БНСУ-д шашны байгууллагуудтай холбоотой халдварын тохиолдлын тоо нэмэгдэж байна 2021-01-26

БНСУ-ын эдийн засаг 1998 оноос хойш анх удаа буурлаа 2021-01-27

БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 559-аар нэмэгдэж нийт 76,429 хүрэв. 2021-01-27

БНАСАУ сонор сэрэмжээ дээшлүүлэхийг ард иргэддээ уриалжээ 2021-01-27