АНУ-д коронавирусний улмаас амиа алдсан хүний тоо ЗУРГАА боллоо
АНУ-ын Вашингтон мужид коронавирусний халдварын улмаас нэг өдрийн дотор дөрвөн хүн нас баржээ. Ингэснээр АНУ-д уг халдвараар амиа алдсан хүний тоо зургаа боллоо. Нас барсан зургаан тохиолдол бүгдээрээ Вашингтон мужид бүртгэгдлээ.
Вашингтон мужаас гадна Калифорни, Орегон, Флорида мужууд өндөр эрсдэлтэй байгааг тус улсын хэвлэлүүд мэдээлж байна. Коронавирусний тархац өвчний голомт болох БНХАУ-д удааширч байгаа мэт боловч дэлхийн бусад оронд, идэвхжиж байгааг CNN мэдээлж байна.
БНХАУ-аас эхэлсэн вирусний дэгдэлт Антрактидаас бусад бүх тивд тархаж, 90 мянган хүн халдвар авлаа гэж өнөөдрийн мэдээлэлдээ онцолжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.