Б.Жаргалсайхан: Үнэгүй фэйсбүүк байхад сонгуулийн зардлыг эргэж харах хэрэгтэй
УИХ-ын ээлжит сонгууль ирэх зургаадугаар сард болно. Үүнтэй холболгдуулан ээлжит сонгуулийг зохион байгуулах төсвийг баталсан билээ. Тэгвэл Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхан дээрх асуудалд өөрийн байр сууриа илэрхийлэв.
Тэрбээр "Сонгуулийг 700 сая төгрөгөөр хийнэ гэж үлгэр ярих хэрэггүй. Тийм сонгуулийн зардал гэж байхгүй. Нэг хүн нэг л хуудас тараахад болно. Түүнчлэн "Бүхэл бүтэн сэтгүүл, боть ном хэвлэж, түүнийгээ тарааж, сонгуульд ялна гэж бодоод байгаа бол гарахгүй байх аа. Иргэд онлайн, фэйсбүүкэд дийлэнх нь холбогдчихсон. Фэйсбүүк бол хамгийн үнэгүй, зардалгүй мэдээллийн хэрэгсэл болчихоод байна. Тиймээс СЕХ, УИХ яаралтай сонгуулийн зардлыг эргэж харах нь зүйтэй" гэх тайлбарыг өгөв.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.