Коронавирусийн халдвар 77 улсад тархаж, 90433 хүн өвчилжээ
Шинэ төрлийн коронавирусийн халдварын тархалтын талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллага анх мэдээлснээс хойш 63 хоног өнгөрч байна. Өдгөө дэлхийн 77 улс оронд нийт 90433 тохиолдол бүртгэгдлээ. Эдгээрээс 48.1 мянган өвчтөн эдгэрч, одоогоор 41.7 мянган хүн эмчлүүлж байна.
Даваа гарагт нийт 1842 тохиолдол шинээр нэмэгдсэнээс:
-Өмнөд Солонгост +599;
-Иранд +523;
-Италид +335;
-Хятадад +125;
-Францад +61;
-Испанид +36;
-Германд +35 тохиолдол шинээр илэрчээ.
Хятадаас гадна дэлхийн 76 улс оронд халдвар авсан 10282 тохиолдол бүртгэгдэж, үүнээс 894 хүн эдгэрчээ.
Нийт нас барсан тохиолдол 3119-д хүрснээс Хятадад 2944 хүн, бусад улсад 175 хүн нас баржээ.
Ойрх Дорнодын Йордан, Саудын Араб болон Африкийн Тунис, Сенегал, Европт Латви, Андорра зэрэг улсад халдварын анхны тохиолдол бүртгэгдээд байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.