БНСУ нийтийн болон агаарын тээврээ бүсчлэн хаахаар боллоо

БНСУ нийтийн болон агаарын тээврээ бүсчлэн хаахаар боллоо

БНСУ-д нөхцөл байдал хүндэрч, монголчууд бид сонор сэрэмжээ улам нэмэгдүүлэх шаардлагатай байгааг Эрүүл мэндийн яамнаас анхааруулж байна!

БНСУ-д коронавирусийн халдварын улмаас нас барсан хүний тоо зургаа болж, халдварласан хүн 600-д хүрлээ. 

Үүссэн нөхцөл байдалтай уялдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ-Ин өнөөдөр /2020.02.23/ эрсдлийн зэргийг хамгийн өндөр буюу ДӨРӨВДҮГЭЭР түвшин болгон зарлалаа. Тэрбээр "Хүн бүр хамгийн хариуцлагатай байх үүрэгтэй" гэж мэдэгдлээ.

Өмнөд Солонгос Эрсдлийн дөрөвдүгээр зэрэгт шилжсэнээр олон нийтийн бүх арга хэмжээг цуцлах, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг тодорхой хугацаагаар зогсоох, цаашлаад нийтийн тээвэр болон агаарын тээврийг бүсчлэн хаах, шаардлагатай хөрөнгө санхүүгийн асуудлыг шийдвэрлэх зэрэг арга хэмжээг авдаг байна.

Эх сурвалж: YTN news channel

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.