БНСУ-д Covid-19 вирусийн 867 тохиолдол бүртгэгдэж, ДОЛООН хүн нас барлаа

БНСУ-д Covid-19 вирусийн 867 тохиолдол бүртгэгдэж, ДОЛООН хүн нас барлаа

Дэлхийн 29 оронд тархаад байгаа коронавирусийн халдвар сүүлийн 24 цагт 223-аар нэмэгдэж, нас баралт 21-ээр нэмэгдээд байна. Мөн БНСУ-д  Covid-19 виурсийн тархалт хурдтай нэмэгдэж байна. Бүртгэгдэж байгаа тохиолдлуудын 73 хувь нь Дэгү хотын сүмийн цуглаанд очсон иргэдээс илэрч байгаа аж. Мөн халдвартай хүмүүсийн 166 нь сүм, зочид буудлаас халдвар авч цаашаа 13 хүнд тараасан гэсэн мэдээлэл байгаа юм.

Өнөөдрийн байдлаар БНСУ-д 867  тохиолдол бүртгэгдэж, долоон хүн нас бараад байна. 

Тиймээс тус улсад онцгой байдал зарлаж, өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж эхэлсэн. Манай улсын иргэд БНСУ-д зорчих нь их байдаг тул иргэд дор бүрнээ ухамсартай хандахыг, сар шинийн баярын өдрүүдэд айл хэсэхгүй, гэр гэртээ байхыг ЭМЯ-аас дахин анхааруулж байна.

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал "ДЭМБ-ын Ерөнхий захирал халдварын тархалтыг зогсоох боломж хумигдаад байгааг сануулж байна.  Ливан, Израиль улсуудад сүүлийн хоногуудад өвчлөлийн тохиолдол бүртгэгдсэн. Тиймээс дор бүрнээ хариуцлагатай байхыг сануулж байна.  Бид Солонгост байгаа иргэдийн группээр дамжуулж, мэдээлэл өгч ажиллаж байгаа.  Мөн бүх шатны хүрээнд мэдээлэл өгч, 24 цагийн өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Засгийн газрын нөөц сангаас гаргасан 4.2 тэрбум төгрөгөөр шаардлагатай тоног төхөөрөмж, эм хэрэгслийг аваад, ажиллаж байна. Мөн халдвар гарсан тохиолдолд яаж ажиллах талаар төлөвлөгөөгөө бүрэн гаргачихсан.   Солонгосоос ирсэн 17 иргэнийн Жаргалантын аманд байрлах эмнэлэгт тусгаарласан. Тусгаарлалтад байгаа иргэдийн биеийн байдал хэвийн байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.