“Samsung” гар утасны үйлдвэрээс коронавирусийн халдвар илэрлээ

“Samsung” гар утасны үйлдвэрээс коронавирусийн халдвар илэрлээ

Өмнөд Солонгосын Гуми хот дахь “Samsung” гар утасны үйлдвэрт коронавирусийн халдварын нэг тохиолдол илэрчээ. “Samsung electronics” компаниас өчигдөр /2020.02.22/ мэдээлснээр коронавирусийн халдвар илэрсэн үйлдвэрийг даваа гарагийн өглөө хүртэл хаахаар болсон байна. Халдвар авсан ажилтны ажилладаг давхрыг мягмар гараг хүртэл битүүмжлэх аж.

Коронавирусийн тархалт эрчимтэй болоод байгаа Дэгү хоттой ойрхон байдаг Гуми хотод шинэ тохиолдол илэрсэн болон Өмнөд Солонгост нийт 556 хүн коронавирусийн халдвар авсан нь иргэдийг айдаст автуулаад байна.

Дэгү хот болон энэхүү хотын ойр орчмоос нийт 200 тохиолдол илрээд байгаа юм.

Өмнөд Солонгост шинэ төрлийн коронавирусийн тархалт эрчимтэй нэмэгдэж, онц аюултай хэмжээнд хүрээд байгааг зарлалаа.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.