Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнэ томилогдлоо

Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнэ томилогдлоо

УИХ-ын чуулган хуралдаж, Монгол Улсын Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг 87,9 хувийн саналаар дэмжиж, томиллоо. Томилгооны өмнө УИХ дахь АН-ын бүлэг нэг цагийн завсарлага авсан билээ.

Тэрбээр чуулганы хуралдаанд үг хэлэхдээ "Оюутолгойн гэрээг засч, Дубайд байгуулсан гэрээг цуцална. Оюутолгойн ТУЗ-д байгаа нэг хүнийг солино. Мөн Засгийн газрын одоогийн бүтэц дээр нэмж хоёр яам байгуулна. Энэ нь Эдийн засаг хөгжлийн яам, Цахим хөгжлийн яам юм" гэдгээ мэдэгдсэн юм

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.