Засгийн газрын ХМХХ-ийн даргаар Ц.Ганзориг улиран ажиллах болжээ

Засгийн газрын ХМХХ-ийн даргаар Ц.Ганзориг улиран ажиллах болжээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлэх шинэ Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн даргаар Цэдэн-Ишийн Ганзориг улиран ажиллах болжээ. Тэрбээр 2017 онд У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томилогдоход уг албан тушаалыг хариуцах болсон.

Тэгвэл улиран томилогдсоноор гурав дахь Засгийн газрынхаа хэвлэлийн албыг хариуцах болж байна.

Ц.Ганзориг нь инженер, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүлзүйн салбарт 2008 оноос хойш “С1”, “BTV” телевизэд улс төр, эдийн засгийн сэтгүүлч, “Ийгл” телевизэд эдийн засгийн албаны дарга, тоймч, Ерөнхий продюсерээр ажиллаж байсан туршлагатай.

Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн зөвлөх А.Үйлстөгөлдөр, Хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаяр нар шилжиж буй аж. Тэд УИХ-ын гишүүн У.Хүрэлсүхтэй ажиллах юм байна. А.Үйлстөгөлдөр нь 2016 онд У.Хүрэлсүх Шадар сайдаар томилогдохоос эхлэн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах бодлогын зөвлөхөөр ажиллаж ирсэн бол Ө.Золбаяр нь 2017 оноос Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгчөөр ажилласан юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.